2009/08/06

Хятадын интернет хэрэглээнд хориг саад байдаг ч, интернет хэрэглэгчдийн 92% нь нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашигладаг


Сүүлийн үеийн мэдээгээр, Хятадын интернет хэрэглэгчдийн тоо асар хурдацтай өсч байгаа гэнэ. Тухайлбал, АНУ-ын блогчдын тооноос 3 дахин, чатлагчдын тооноос 2 дахин их хэрэглэгчид Хятадын нутаг дэвсгэр дээрээс холбогдож байдаг юм байна. Хятадын засгийн газраас янз бүрийн сайтуудыг ашиглахыг хориглодог явдлыг барууныхан буруушаадаг хэдий ч, Google, Yahoo гэх мэтийн том компаниудын хувьд таатай зах зээлийн нөхцөл болдог бөгөөд 2015 онд Хятад интернет хэрэглэгчдийн тоо 2 дахин нэмэгдэж 500 саяд хүрэх тооцоо гарчээ. Flickr, Facebook, Bing, Twitter зэрэг том сайтууд Хятадын хэрэглээнээс хасагдсан бөгөөд эрх чөлөөний талаарх ямар ч үгстэй өгүүллүүд блоклогддог ажээ. Тухайлбал, та "Тайвань, Фалун Дафагийн тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө"-ний талаар ямар нэгэн зүйл бичвэл үүнийг тань Хятад хүн бараг л уншихгүй. Үүнээс болж янз бүрийн тэмдэгтүүдийг ашиглаж, өөрсдийн санаагаа илэрхийлдэг хүмүүс ч бий болсон гэнэ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа