2009/10/31

Windows 7-г суулгахад шаардагдах үзүүлэлтүүд

Та Windows 7-г суулгахаар компьютер маань гацах болов уу, ямар үзүүлэлттэй байхад гацахгүй бол оо хэмээн бодож байгаа бол анхаарлаа нааш нь хандуулна уу:

Ерөнхийдөө бүх Windows 7 хувилбарууд хамгийн багадаа доорх үзүүлэлттэй компьютерт ямар ч асуудалгүй ажиллах юм байна.

  • 1Ghz хурдтай 32-bit, 64-bit процессор
  • 1GB-ийн RAM (32-bit) эсвэл 2GB системийн санах ой (64-bit)
  • 16GB-ийн хатуу дискний багтаамж (32-bit), 20GB (64-bit)
  • WDDM 1.0-той DirectX 9 ба түүнээс хойшхи хувилбарыг дэмждэг график карт

Дээрх үзүүлэлтээс харахад ерөнхийдөө Windows 7 маань тийм ч өндөр шаардлага тавиагүй байгаа юм. Энэ нь нэг бодлын бага зэрэг хоцрогдсон технологитой улсаа хаяхгүй байх гэсэн бодлого болов уу. Учир нь өмнөх Windows Vista үйлдлийн систем нь ихэнх орны технологийн түвшинг голж байсан. Тиймээс ч Vista хамгийн муу технологиор шалгарсан байх.

2009/10/29

Лондонгийн Хөрөнгийн Бирж Windows-оос уйдаж Linux-ийг сонгожээ





Та бүхэн хөрөнгийн бирж дээр цаг хугацаа хэчнээн чухал болохыг лав гадарлах байх. Хэдхэн секундын, хэдхэн минутын зөрүүгээс болж асар их хөрөнгө мөнгөний алдагдал, ашиг шийдэгдэж байдаг. Саяхан өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн Хөрөнгийн Биржийнхэн .NET/ windows server 2003 худалдааны платформоо ёстой л нэг хөсөр хаясан гэнэ. Үүнийхээ дараа 10-р сарын 16-нд Millenium IT компанийг худалдан авч арилжааны програмаа Linux-д суурилсан Мянганы Худалдааны Программ гэгч рүү шилжүүлжээ.
Яагаад .NET болон Windows-д суурилсан платформоо Linux руу шилжүүлсэн юм бол оо?
Учир нь хамгийн хурдан хөрөнгийн бирж гэгддэг Нью Йоркийн Олон Улсын Хувьцааны Бирж нь арилжаагаа Linux-д суурилсан програмаар явуулдаг байна. Дэлхий дээрх бүх л биржүүдийн софтвейрүүдийн хамгийн чухал үзүүлэлт бол мэдээллийг дамжуулж байгаа хурд юм. Энэ нь бүр миллисекундээр хэмжигддэг гээд бод доо.
Мөн уг шийдвэрийг гаргахаасаа өмнө Лондонгийн Хөрөнгийн Бирж өөрийнхөө худалдааны софтвейрээсээ хурдан буюу 2.7 миллисекундээс бага хэлбэлзлэлтэй софтвейрийг хайж байгаагаа зарласан байна. Харин үүнийг нь Linux 0.4 миллисекунд болгон багасгаж чадсан байна.
Ингээд л илүү чадалтай, илүү хурдан, илүү сайн нь шалгардаг өрсөлдөөнд Windows ялагдаж, тодорхой хэмжээний нэр хүндээ, тодорхой хэмжээний зах зээлээ 2-хон сарын дотор Linux-д алджээ.

2009/10/27

Windows 7 -ын хувилбаруудын ялгаа

Саяхан Windows 7 албан ёсоор тараагдах болсон. Харин татах гэтэл олон хувилбар байгаад алийг нь татах вэ гэж эргэлзэж байгаа байх. Тэгвэл доорх зургаас та ялгааг нь харж өөртөө тохирохыг нь татаж аваарай.

2009/10/26

Windows 7-г Official сайтаас нь үнэгүй татах арга

Windows 7 маань худалдаанд гараад шинэхэн хорных нь ч үнэр гараагүй байгаа билээ. Тиймээс та бүхнийг цоо шинэ үйлдлийн системээ бидэнтэй цуг эхлэхийг санал болгож байна. Өнөөг хүртэл та Windows 7-г татаж авааас залхуутай санагдаад, татаж авч байхад зарим нь устаад, нэг бол удаан санагдаад байсан байх. Тэгвэл өнөөдөр та бүхэнд Windows 7-г албан ёсны борлуулагч Red-Mond компаны сайтаас үнэгүй, хурдан, найдвартай, шууд татах аргыг хэлж өгөх гэж байгаадаа таатай байна. Windows-ийнхан шинэхэн үйлдлийн системээ хакерчдаас хамгаалах гэж үнэхээр их хичээж байгаа ч чадахгүй л байна.
жич: доорх 3-н link-ээс box1, box2, setup гэсэн файлуудыг татаж аван ISO файл болгон DVD-н дээр бичээд суулгаж болно. мөн Box1 файл нь 2GB-аас их байгаа бөгөөд тус сайт нь татаж авч байгаа файлыг 2gb тутамд тасдаж байж магадгүй байгаа тул Download manager-аар татаж авна уу гэж зөвлөх байна.

Windows 7-г шууд татах:

32 bit Windows 7 Professional x86

http://msft-dnl.digitalrivercontent.net/msvista/pub/X15-79643/Win7-P-Retail-en-us-x86.exe
Файлийн хэмжээ: 69,78 MB
MD5: 204D02EA3AB587B70621A7EC99B3F1B8
SHA-1: 60BA243A05261AA7A3AF9A3ADF509E8069B6E891

http://msft-dnl.digitalrivercontent.net/msvista/pub/X15-79643/setup1.box

Файлийн хэмжээ: 2.04 GB
MD5: D5CC1E45D6EB57B8500DBCF622F39637
SHA-1: EDAA9BA294EA7E49D4FE731E81CDD1E3C6168F51

http://msft-dnl.digitalrivercontent.net/msvista/pub/X15-79643/setup2.box

Файлийн хэмжээ:137.59 MB
MD5: FAB28838A97E875D27E4E7239F42131C
SHA-1: 78D8ED22DF4FCDA102B72D41420D9854DC0DF7B4


Эдгээр файлуудыг татаж аван нэг фолдерт хийж .exe файлийг ачааллуулахад expandedSetup гэсэн фолдерт Windows 7-г суулгах файлууд гарч ирэх болно. Түүнийг хэрхэн ISO файл болгон DVD-нд хуулах боломжтой болгох талаар удахгүй оруулах болно. Мөн 64-bit-ийг сонирхож байгаа хүмүүс байвал удахгүй оруулах болно.

Нэмж хэлэхэд би өөрөө Windows 7-г хэрэглэж байгаа бөгөөд та бүхэнд тулгарч болох бүхий л асуудлыг өөрийн туршлага дээр үндэслэн үргэлж нийтэлж байх болно. Тиймээс та бүхэнд тулгарч болох бүхий л асуудлыг бид шийдвэрлэж өгөх болно.

Youtube-д олон бичлэгийг нэг дор хуулах программ


Монголчууд бид интернет гээч хөлгүй далайд умбаад хэдхэн жил болж байгаа билээ. Тэр үеийн мэдлэгийг одоогийнхтойгоо харьцуулахад хэтэрхий түүхий байсан санагдана. Тэгвэл өнөөдөр интернет ашиглаж мэдэхгүй хүн ч ховор болсон байна. Тэр ч бүү хэл өөрийгөө бусдад таниулах олон аргуудыг бид ашигладаг болжээ. Жишээ нь Youtube. Саяхан нэг дуу дуулдаг охины бичлэгийг youtube-ээр үзлээ. Үнэхээр зоригтой санагдаж байлаа. Тэгэхээр одоо миний та бүхэнд зориулж буй программ бол зүгээр ч нэг бичлэг youtube-д хуулаад зогсохгүй. Та олон файлыг нэг дор хуулах боломжтой. Тэднийхээ нэр, төрөл, түлхүүр үгс зэргийг өөрчилж болно. Мөн олон хэл дээр ашиглаж болох бөгөөд хуулж дуусаад компьютераа унтраахаар тохируулчихаад унтаад өгч болох юм байна шүү. Тэгэхээр та олон бичлэгээ хуулж дуусахыг нь хүлээж нойроо гарздах хэрэггүй боллоо. Мэдээж энэхүү программ нь үнэгүй*
Энд дараад татаж авна уу. Enjoy!

2009/10/17

Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил

Мэдээллийн эрин зууны үсрэнгүй хөгжлийг та бүхэн дээрх бичлэгээс үзэх болно. Дээрх бичлэгээс хэдхэн жишээ дурьдахад :
50 сая хэрэглэгчтэй болохын тулд - Радио 38 жил, Телевиз 13 жил, Интернет 4 жил, iPod 3 жил, Facebook 2 жил зарцуулсан байна. Тэгэхээр мэдээллийн технологи хэрхэн хүчээ авч байгааг та харж байгаа биз дээ. Ирээдүйд энэ хурдацтай хөгжлөө хүмүүс бид гүйцэж чадах эсэх нь эргэлзээтэй л юм.

Kaspersky-ийн лицензийг 30 хоногоор сунгах.

Сезончууд дотор Kaspersky хэрэглэдэг хэрэглэгч олон байгаа байх. Үнэхээр ч сайн программ. Тэгэхээр байнга түлхүүр хайж зовж байхын оронд түүнийг 30 хоног сунгаад санаа амар хэрэглэх арга байна. Зургийн дарааллаар бүх зүйлийг дагаад хийхэд болох болно. Ойлгомжгүй зүйл гарвал бичээрэй. Бид аль болох хурдан хариу хэлэх болно.

Funny pictures about IT (№2)

Дайсны цэргүүд ээ гэж...

2009/10/15

Мэдээллийн сезон шинэчлэгдлээ

Мэдээлэл технологи болон мэдээ мэдээллээс хоцрохгүй явахыг хүссэн хүмүүст манай сайт зориулагдсан юм.
Хэдхэн жилийн өмнө ордог хэдхэн сайттай байсан монголчууд одоо маш олон мэдээллийн эх сурвалж сайтуудтай болжээ. Сонин сэтгүүл телевизээс өгсүүлээд мэдээлэл түгээгч бүхий л байгууллагууд өөрийн гэсэн интернэт орон зайтай болж түүгээрээ мэдээлэл түгээж, бичдэг ярьдаг болгон нь блог гэгчийг хөтөлж, цөөн үгээр бодлоо илэрхийлдэг нь twitter (140 тэмдэгт -д багтаж мэдээлэл оруулдаг) гэгчийг хөтөлж хөгшчүүл нь сонин уншиж, залуучууд нь интернэт ухдаг болсон цаг. Гэвч энэ олон мэдээллийн сувгаас өөрт хэрэгтэйгээ олно гэдэг л хэцүү болж байна даа. Өглөө ажил дээрээ ирээд 30 минут интернэтийн шинэ мэдээлэл үзчээд ажлаа хийдэг байсан миний бие одоо өдөржингөө суугаад ч монголын сайтуудын мэдээллийг үзэж дуусахаа байжээ.
Тэгвэл над шиг мэдээлэл хайгч таны асуудлыг манай сайт жаахан ч гэсэн шийдэх гэж оролдож байгаагаа хэлмээр байна.



Мэдээллийн сезон вэб сайт нь мэдээллийн 40 гаран эх сурвалжаас мэдээлийг хүлээн авч шүүн таньд хүргэж байна. Цаашид энэ тоо өснө.  Энд портал сайтууд болон блогчдын сайтууд орно. Ингэж бид өөрсдөндөө зовлон хурааж бусдын зовлонг нимгэлж байна.

2009/10/12

Webslice гэж юу юм бол?

Internet explorer 8 гэдэг хувилбарыг дагалдаж гарч ирсэн бас нэг шинэлэг зүйл. Монголчууд ихэнхдээ Firefox ашигладаг болохоор энэхүү зүйлийг мэдэхгүй байгаа байх.
Магадгүй таньд ямар нэг сайтын байнга орж үздэг хэсэг байгаа байх. Вальютын ханш ч юмуу, эсвэл ямар нэг мэдээний сайтын онцлох мэдээ ч юмуу. Тэгвэл энэ зүйл таньд тэр боломжийг өгнө.
Web slice гэж юу вэ?
Та вэб сайтыг бүтнээр нь bookmark хийдэг байсан бол одоо хэсэг бүрээр нь хадгалж дараа нь тэрхүү хэсгийг нь тухайн вэбрүү нь оролгүйгээр өөрчлөлтийг нь үзэх боломжийг нь webslice гэж нэрлээд байгаа юм. Жишээлбэл та вальютын ханш байнга хардаг байвал тэр хэсгээс webslice аар хадгалаад дараа нь browser -ынхаа bookmark хийсэн хэсэг дээр дарахад л шинэчлэгдсэн хэлбэрээрээ харагдана гэсэн үг юм.



Мэдээж тухайн вэб нь webslice дэмжих api функцээр нь хангагдсан байх ёстой. Харамсалтай нь одоогоор манай вэбүүдээс нэг ч вэб энэхүү зүйлийг хэрэгжүүлээгүй байгаа билээ.  Харин та гадаадын webslice дэмждэг сайтуудыг үзэж энэхүү зүйлийг туршиж үзмээр байвал энд дарж орж үзээрэй.
Ганцхан Internet explorer 8 л ингэх юм байна гэж ойлгож болохгүй. Firefox аль хэдийнэ webslice дэмждэг addon хийчихсэн. Энд дарж firefox дээрээ татаж аваарай.

2009/10/11

Funny pictures about IT...

Яагаад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг гэж та бодож байна?

On-Line Монгол толь бичгүүд...



Өнөөдөр Монголд байтугай дэлхий дахинд англи хэлгүй хүн бол хүн биш болох дөхөөд байгаа билээ. Энэ нь бидэнд өдөр бүр мэдрэгдсээр байгаа. Ямар нэгэн хичээл дээр бие даалт хийхэд л Монгол хэл дээр мэдээлэл олдох нь үнэхээр хэцүү. Олдсон ч олигтой юм байдаггүй. Ажил хайхад ч Англи хэлгүй л бол ажилд авна гэж үгүй. Тэгэхээр бид наанадаж англи, цаашилбал орос, хятад хэлээ судлахгүйгээр энэ ертөнцтэй хөл нийлүүлэн даяаршина гэж үгүй биз ээ. Ингээд олон юм нуршилгүй Сезончууддаа гадаад хэл сурахад нь тус болох үүднээс онлайн толь бичгүүдийг толилуулж байна...
Та бүхэн ч өөрийн мэддэг толь бичгийн хаягийг доор бичин үлдээвэл бид баярлан хүлээн авах болно шүү!

2009/10/10

Веб сайтуудын хэрэггүй баннеруудыг блоклох

Монголын вэб сайтууд баннертаа булагдчихсан байдаг. Дундаас нь мэдээллээ олж үзэх гэж нүд бүр ядарчихдаг. Бас тэр нь вэб ачаалах хурднаас ихээхэн зулгаадаг. Яахав мөнгө олох ганц хэрэгсэл нь юм. Гэхдээ бас хэрэглэгчдээ бодох л хэрэгтэй. Тэр олон баннераа олон хуудсууддаа хуваарилж гаргавал хэн л бухимдаад байхав. Гэтэл тэр асуудлыг хэрэгжүүлж хэрэглэгчдээ нэгдүгээрт тавьдаг сайт тун ховор. Тиймээс энэ аргыг зааж өгөхөөс яахав. Мэдээж та Firefox ашигладаг бол энэ зүйл маш хялбархан болно.
1. Adblock plus гэж нэрлэгдэх Firefox -ын addon -ыг татаж суулгаарай. Тэгээд firefox -оо хаагаад дахин нээ.


2. Тэр баннераар булаад байгаа вэбрүүгээ ороод яршиг төвөг болсон баннер дээр хулганаа аваачихад Block гэсэн бичиг гарч ирнэ. Тэрийг нь дарчих. Гарч ирэхгүй байвал хулганы эсрэг товчоо дараад Adblock plus: Block Image гэдгийг сонгоорой. Таньд санал болгоход доорх гарч ирэх цонхноос Custom -ыг сонгоорой. Тэгэхгүй бол зарим вэбийн бүх зургийг block хийчиж мэднэ. Гэхдээ блок хийлээ гэхэд буцааж болно гэдгийг санаарай.



За тэгээд энэ хаягаар ороод үзэхэд бүх зүйл тайлбартайгаа байгаа дөө. Харин энэ хэрэгслээр бас вэбийнхаа баннерыг блоклуулахгүй арга ч бас байдаг л юм байна. Гэхдээ тэрийг нь энд бичээд яахав. Вэб програмистууд нь хайгаад олно биз.

.NET гэж юу вэ?


Мэдээлэл технологи хөгжихийн хирээр бидний мэдэх сурах зүйл үй олон болж сүүлдээ бодохоос толгой өвдөх шиг. Гэвч хоцрохгүйн тулд судалсаар л ...
Бидний сайн мэдэх Microsoft  ирээдүйн хөгжилрүү арагшаа ч харах завгүй зүтгэсээр. Би юу ярих гээд байна вэ гэхээр өөрийн өдөр болгон ашигладаг .NET технологийн талаар.

2009/10/08

Apple өөрийн гэсэн газрын зургийн компанитай болжээ /Дараа уулзатла баяртай Google Map/

Google Map-ыг ашигладаг уу? Тийм ээ, бид, цаашлаад олон том компаниуд үүнийг ашиглаж, үйл ажиллагаагаа баяжуулдаг. Тухайлбал, Apple-ийнхан Iphone-ууддаа зориулсан газрын зургийн application гаргахдаа Google Map-ыг түрээсээр ашигладаг. Энэ нь тэдэнд нэлээдгүй зардлыг бий болгодог ч хүмүүс үүнийг ихээр сонирхдог, хүмүүсийн хэрэглээнд ч нэлээдгүй чухал. Харин саяхан Apple-ийнхан Google-ээс хараат үйл ажиллагаагаа зогсоож, өөрсдийн гэсэн газрын зураг зохиодог, газрын зургийн үйл ажиллагаа явуулдаг компанийг худалдан авч, Google-тэй холбогдсон байсан нэг утсаа тасалжээ.


Гэхдээ одоо яая гэхэв, нэгэнт хэрэглэгчдээ тэрхүү шинэ газрын зургаараа хангаж чадна л гэж үзэж байгаа бол Google-д баяртай л гэж хэлэх үлдлээ.

Google ийм болно...

Google-ийн ирээдүйн нөхцөл байдлыг зургаар харуулбал:

Энд дурдахдаа:

Google дэлхийг бүрхэнэ /бүгд хэрэглэнэ/
Google дэмий зүйлийг хайхгүй /хайлтын үр дүн сайжирна/
Google өөрийгөө иднэ /өөрөө өөрийгөө хөгжүүлнэ/
Google ачаалахгүй /байнга/
Google чамайг надтай гэрлүүлнэ
Google нээгдэхгүй /байнга/
Google дэлхийг захирна
Google хайлт хийхгүй /хурдан/
Google Microsoft-ийг устгана /ямар ч үнэтэй зүйлсийг үнэгүйгээр олж дөнгөнө/
Google чамайг гэрээсээ ажиллахад чинь мөнгө төлнө гэжээ.

2009/10/07

Дэлхий дээрх хамгийн том 9-н механик мангас

Та бидний хэрэглэж байгаа техник технологиуд өдөр ирэх тусам жижгэрсээр, бараг харагдахаа ч байж байх шиг. Харин аварга том, бүр нүсэр том байхаас өөр аргагүй тийм техникүүд ч гэсэн байдаг. Тэдгээрийг бүгдэнг нь хүмүүс л бүтээсэн. Гэхдээ хүнтэй харьцуулашгүй. Ингээд тэдгээр хүмүүсийн алмайрлыг төрүүлдэг 9-н мангастай танилцацгаая.

Blogger-ууддаа зориулж гайхалтай өнгө дизайнтай блогийн theme авч болохуйц 25 хаягийг хүргэе

Эрхэм блогчидын хувьд өөрсдийн бичсэн нийтлэл, мэдээллүүдээ хүмүүст хүргэхдээ аль болох бүтэц зохион байгуулалттай, аль болох хүний нүдэнд тусахуйц, нүд гялбам, алмайрч гацахаар тийм л дизайнуудыг ашиглах нь хамгийн чухал байдаг. Тэгвэл бид танд таны блогоор зочилсан хүмүүсийн анхаарлыг татахуйц тийм блогийн theme-үүдийг санал болгож байгаа линкүүдийг илгээе.
  1. http://www.dantearaujo.net/
  2. http://www.bloggerthemes.net/
  3. http://www.dantearaujo.net/
  4. http://bloggerfaqs.blogspot.com/
  5. http://bloggerfaqs.blogspot.com/
  6. http://www.dantearaujo.net/
  7. http://www.dantearaujo.net/
  8. http://www.dantearaujo.net/
  9. http://www.bloggertricks.com/
  10. http://woork.blogspot.com/
  11. http://www.bloganol.com/
  12. http://btemplates.com/
  13. http://www.bloganol.com/
  14. http://www.falconhive.com/
  15. http://www.falconhive.com/
  16. http://www.dantearaujo.net/
  17. http://btemplates.com/
  18. http://www.anshuldudeja.com/
  19. http://btemplates.com/2009/
  20. http://www.anshuldudeja.com/
  21. http://blogger-dashboard.blogspot.com/
  22. http://www.anshuldudeja.com/
  23. http://www.dhampire.net/
  24. http://btemplates.com/
  25. http://btemplates.com/

Хамгийн муу 10-н технологи

Бидний хэрэглэж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлээд байгаа, Windows XP гэх гайхалтай үйлдлийн системийн удмыг залгах ёстой байсан Windows Vista маань харамсалтай нь хамгийн муу 10-н технологийн нэгдүгээрт жагсаж, үнэнч хэрэглэгчдийнхээ сэтгэлийг унагаагаад байна. Vista-ийн араас шил даган бидний мэддэг нэлээд хэдэн технологиуд орсон ба эдгээрийг та бүхэнд танилцуулж байна.

1. Windows Vista



2009/10/04

Файл татаж дуусах үед нь автоматаар компьютер унтраах хэрэгсэл



Танд зарим үед том хэмжээний файл татуулчихаад компьютераа унтраах үе тохиолдож л байсан байх. Тэгвэл энэ нэмэлт хэрэгслийн тусламжтайгаар орой ч юмуу та файл татуулчихаад унтаад өгч болох нь ээ. Firefox -ын нэмэлт addon бөгөөд та өөрийн үйлдлийн системээсээ хамаарч файл татаж дууссаны дараа компьютераа унтраах, эсвэл stand by төлөвт шилжүүлэх юмуу эсвэл ямар нэгэн өөр комманд гүйцэтгүүлж болох юм байна. Та эндээс татаж аваад сонирхоорой. Таны хүлээлтыг бага ч гэсэн багасгана гэж итгэж байна.

Nokia N900 10 сарын сүүлээр худалдаанд...


Финляндийн гар утас үйлдвэрлэгч Nokia компани нь LINUX-д суурилсан Maemo 5 үйлдлийн системтэй гар утсаа 10 сарын сүүлээр гаргаж ижил төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлээс шахахаар зэхэж байна. Ямар ч байсан сүүлийн үеийн интернетэд тавигдаж байгаа мэдээллүүдэд бичсэнээр бол уг бүтээгдэхүүн нь гар утас цаашаагаа хөгжихийн аргагүй болтол хөгжүүлсэн гар утас гэж мэдэгдэж байна. Үнэ нь ердөө л 599 евро. Жижиг хэмжээний компьютераас ялгагдахгүй энэхүү утасны давуу талуудыг дурьдвал:
ARM 600 MHz процессор: энэ нь нэг утсан дээрээ олон төрлийн программ ажиллуулах боломжийг олгоно. Мөн Wi-Fi, GSM, UMTS (Монголд бол 3G), HSPDA. 480x800 пикселтэй 3,5 инчийн Touchscreen. 5 мегапикселийн бүх төрлийн бичлэг хийх камер, гэрэлтүүлэгчтэй. Өөртөө л гэхэд 32 Гигабайт санах ойтой гээд сүүлийн үеийн утаснуудын бүхий л функцуудыг агуулсан. Ингээд бид хамгийн сүүлийн үеийн технологийг худалдаанд гарахыг нь л хүлээх үлдлээ дээ. Мэдээж манай лидер Микомынхан маань оруулж ирнэ байлгүй дээ гэж...

2009/10/03

Gmail -ын и-мэйл сонордуулагч


Gmail -ын и-мэйл ашигладаг хүмүүст нэг зовлон байдаг. Тэр нь шинэ и-мэйл ирсэн эсэхээ заавал browser өөр орж үздэг. Мэдээж Outlook -ын програм ч юмуу эсвэл Thunderbird мэтийн и-мэйл client ашиглаж болно л доо. Гэвч тэгээрийг ашиглахаар нөгөө Gmail -ын онцлог талууд Label, Icon, Filter зэргийг ашиглах боломжгүй болох юм.
Гэтэл Gmail Notifier гэдэг програм гарчихжээ. Windows үйлдлийн систем дээр ажилладаг олон хэрэглэгчийн горимд ажиллах чадвартай үнэгүй програм юм. Та Gmail -ын нэгээс олон и-мэйлтэй бол бүгдийг нь идэвхижүүлж болно. Мэдээж и-мэйл ирэх үед дуу гарна, Unicode дэмждэг, ирсэн и-мэйлийг тухайн програмаас үзэж устгаж болох бүрэн боломжтой.
За тэгээд танд таалагдаж байвал эндээс татаад аваарай.

Windows 7 - үйлдлийн системд тохирно.


Бид урьд нь мэдээллэж байсанчлан Microsoft корпорацийн шинэ үйлдлийн систем болох Windows 7 нь хоёрхон долоо хоногийн дараа албан ёсоор худалдаанд гарах гэж байгаа билээ. Өдийг хүртэл туршилтын хувилбараа гарган хэрэглэгчдээс санал хүсэлтийг нь авч байсан тэд цаагуураа бас нэгэн санаа агуулж байсан нь Windows 7-г дэмждэг бүтээгдэхүүнүүдийн тоог олшруулах явдал байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөр нэгэн үйлдлийн систем гаргахад түүн дээр программ нь сууж ажилладаг бусад бүтээгдэхүүнүүдийг ч туршиж үзэх санаатай байжээ. Одоог хүртэл хүмүүсийн хэрэглэж байгаа Windows Vista үйлдлийн системийг дэмждэг бүтээгдэхүүний тоо 8786ш байхад худалдаанд ч гараагүй байгаа Windows 7 системд ажиллах бүтээгдэхүүний тоо аль хэдийн 6000 даваад явсан ажээ. Энэ нь урьд өмнө худалдаанд гарч байсан Windows үйлдлийн системүүдийг хол давсан тоо юм. Тиймээс Windows 7-той зэрэгцээд 6000 гаруй бүтээгдэхүүн худалдагдахаар доорх логог зүүн гангараад, хүлээгээд сууж байгаа ажээ.

Бид сүүлийн хэдэн сар программ хангамжийн болон техник хангамжийн олон байгууллагуудад зориулан туршилтын хувилбараа шинэчилсээр нэлээд завгүй байлаа. 60 гаруй программ хангамжийн лабараторид шинэчлэлт хийж, 6 удаа логоны уралдаан зохион байгуулж, 93 оронтой хамтын ажиллагааны харилцаа тогтоох гээд бидэнд хийх ажил мундсангүй. 17'000 компанийн 50'000 орчим программ хөгжүүлэгчид бидэнтэй нэгдэн ажиллажээ хэмээн тэдний багийнхан тэмдэглэжээ.

Тэгэхээр энэхүү программыг ашиглахаар дэлхий нийт бэлэн болсон, зөвхөн цаг хугацаа л тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг дарж байгаа ажгуу. Би ч ялгаагүй. Дэлхийн санхүүгийн хямралыг үл хайхран энэ агуу ажлаа ийнхүү олон нийтийн хүртээл болгох гэж байгаа Microsoft компани, түүнийг үүсгэн байгуулагч Bill Gates-ээр бахархахгүй гээд яахан билээ.

2009/10/01

Microsoft Windows -ын хувьсал: 1985-2009

evolution of ms windows
Энэ бүх зүйл 1983 оны 11 сарын 10 нд New York хотын Plaza зочид буудлаас эхэлсэн. Microsoft-ыг үндэслэгч Paul Allen болон Bill Gates уулзаж анхны график хэрэглэгчийн интерфейс бүхий үйлдлийн системийн талаар ярилцжээ.
Одоо дэлхий дээр Apple -ын Macintosh, Microsoft -ын Windows хоёр нь илүүтэйгээр ноёрхож байна. Энэхүү ноёрхолын гол эзэн олон хүний шүүмжлэл, магтаалыг хүртэж чадсан Windows үйлдлийн системийн анхны хувилбар 1985 онд анхны хувилбараа гаргажээ. 


Windows -ын бас нэг онцгой зүйл: Drop & Drop


OpenID гэж юу вэ?

The OpenID logo

Дэлхий ертөнц глобалчлагдаж байгаа өнөө үед вэб сайтууд хүртэл Глобал байхын ашигтайг мэдэрч эхэлжээ. Юу вэ гэхээр өнөө үед мэдээллийн технологи хөгжиж portal сайтууд ихээр гарах болжээ. Гэвч өөр өөрсдийн хэрэглэгчийн бүртгэлтэй байдаг нь биднийг залхаадаг нэг зүйл болж хувирчээ.

Та google -д бүртгүүлнэ, yahoo -д бүртгүүлнэ дараа нь hotmail, live.com, facebook, twitter.com гээд зөндөө сайтуудад гишүүн болж бүртгүүлж алин дээр нь ямар нууц үгтэй билээ гэж эргэлзэх их төвөгтэй асуудалтай тулгарч байгаа байх. Энэ бол зүгээр л эхлэл та өөрийн орны болон өөрийн сонирхлын өшөө зөндөө сайтад гишүүн болж байгаа. Гэтэл энэ олон ID -ыг яаж зохицуулах вэ?
OpenID таньд энэ бүгдийг хялбарчилж өгөх болно.

OpenID гэж юу вэ?
Та өөрийн сайн мэдэх Google юмуу Yahoo -ны хэрэглэгчээрээ эсвэл OpenID.net -д гишүүн болоод л бүртгүүлчихсэн байхад л OpenID дэмждэг өөр сайтруу гишүүн болж бүртгүүлэх шаардлагагүй нэвтэрнэ гэсэн үг юм. OpenID ийм л үйлчилгээ явуулдаг.  Сүүлийн үед хийгдэж байгаа сайтууд дандаа OpenID дэмждэг болж байна.
OpenID -ын ажиллах зарчим нь тухайн таны нэвтрэх гэж байгаа сайт openID.net  -д хүсэлт гаргана.(Google, Yahoo байж ч болно) Түүний хариуд openID таниас нэвтрэх үгүйг асуугаад хэрэв та openID -ын хэрэглэгчийн нэр нууц үгээ хийснээр OpenID.net тухайн таны нэвтрэх гэж байгаа сайтад таны мэдээллийг дамжуулснаар та тэр сайтруугаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр тайлбарлавал нэг ёсны таныг танихгүй хүн (буюу вэб сайт) таныг таньдаг өөр хүнээс (OpenID.net, Yahoo.com, Google.com) таны нэр болон бусад зүйлийн талаар асуугаад мэдчихэж байгаатай адил юм.
Google үүнийг өөрийн бүх үйлчилгээндээ ашигладаг бөгөөд та Google дээр нэг л хаягтай байхад бүх үйлчилгээг нь blogger, document, email, reader, photo, calendar зэргийг тэр ID аараа ашиглаж болно.
Та OpenID ашигладаг сайтуудыг эндээс мэдэж аваарай.
Удахгүй бүх сайт ийм системд шилжинэ гэж найдаж байна. Мөн монголын сайтууд ч үүнийг ашиглана гэдэгт би эргэлзэхгүй байна.