2009/11/18

Хөгжилтэй зурагнууд ба орчин үеийн фото маркетинг

1. Ер нь хэзээ ч гэсэн амаа угааж байя л даа.

2. Бүх л зүйлс шинжлэх ухааны үндэстэй
 
3. Уйдаж үхлээ шүү дээ.

4. Coca Cola Light

5. Нэг дор бүгдийг. Амьдрал улам хялбархан боллоо.

6. Аавыгаа мартаа юу

7.Үүрд хамт шүү


8. Зүгээр тоглож байгаа юм аа

9. Усаа хэмнэе

10. Нохойны хоолыг зөв сонгохгүй бол

11. Дотроо хоёр байгаа биз дээ

12. Иддэг биз дээ

13. Илбэ үзүүлэхэд ч гэсэн сайныг нь л хэрэглэхгүй бол

14. Баян байгууллагуудаа гэж

15. Хэтрүүлсэн ч гэсэн хэмнэж байна. Яахав дээ

16. Колагийн араас Пепси

17. Хутга ирлэнэ

18. Интернет илүү хурдан

19. Дакар Ралид оролцож байгаа бол дугуйгаа хангалттай нөөцлөх хэрэгтэй

20. Жоохон Романтик байя гэхээр

21. 00 бол нийтээр хэрэглэж дадсан эд

22. Хэнд ч харууламгүй

23. Зөөлөн даавууны өмнө хүн бүхэн /udva/

24. Биднийг шил тусгаарлахгүй, харин ч нэгтгэнэ

Өнөөдөртөө боллоо.


Үнэр нь арилаагүй байгаа Windows 7-оо мялааж үнэгүй софтвейрүүдийг нь суулгаж өгөөрэй /Эхний ээлжийн 20-н програм/

Саяхан нээлтээ хийгээд, хүмүүсийн гар дээр очиж, нэлээдгүй магтаалын үгстэй нүүр тулсан Windows 7-ийн хэрэглэгчид та бүхэн сайн байна уу?
Ямар програмуудыг дэмжих бол, яах бол гэсэн бодлууд таны толгойгоос арилж амжаагүй байгаа биз ээ. Тэгвэл бид өмнө нь та бүхний хэрэглэж байсан, хэрэглэж үзээгүй байж ч болох Windows 7-д дэмжигддэг 20-н үнэгүй програмуудыг танилцуулж байна. Тус бүрийг нь танилцуулах илүүц болов уу гэж бодсоны үндсэн дээр бүгдийнх нь линкүүдийг нь явууллаа.

  1. GIMP зургийн програм. 
  2. VLC Media player
  3. Handbrake видео хөрвүүлэгч програм
  4. Firefox
  5. Picasa зураг үздэг програм
  6. Fences буюу десктоп менежер
  7. CCleaner буюу өмнө нь танд явуулж байсан цэвэрлэгчдийн маань нэг
  8. Enhancemyse7en 
  9. Adobe Reader
  10. Notepad
  11. Ditto
  12. Defraggler
  13. Recuva буюу устгасан файл сэргээгч
  14. 7Stacks буюу Mac-ийн өнгө төрхийг санагалзуулам таскбар
  15. Switcher
  16. 7-Zip
  17. Supercopier
  18. Windows Live Essentials нь widows photo gallery, movie maker, live messenger зэрэг програмуудыг орлоно
  19. Eraser
  20. Open office бүх л оффис файлуудыг тань уншина
Бүгд л танд хэрэгтэй. Бүгд үнэгүй. Үнэтэй програмуудыг бут цохиж гарч ирсэн програмууд.

2009/11/17

Компьютерээ хурдан ачааллуулахад тань туслуулахаар 4-н найзыгаа явууллаа

Бид "Компьютер маань гацаад бүр болохоо байлаа. Ёстой нэг ёрын компьютер юм аа. Энэ муугаа нэг форматлахгүй бол болохоо байлаа чухам" гэцгээгээд л нөгөө муу ганц туслагчийнхаа чихийг дүнгэнүүлж, дүлийгээр нь далимдуулж жаал муулдаг даа. Компьютер гацаагаад байдаг тэр зүйлүүд нь ерөөсөө л бидний үйл лай шүү дээ. Бид л хэрэгтэй хэрэггүй про татаж, янз бүрийн application уншуулчихаад, тэд нарыг нь уншаад байгааг нь мэдэх сөхөөгүй ажилласаар л байдаг. Тэгвэл одоо та бүхэн хийж байгаа зүйлсээн minimize хийгээд наашаа түр анхаарлаа хандуулахыг хүсье. Компьютерээ хурдан ажиллуулахыг хүсч байгаа бол, мэдээж хүсч байгаа, тийм бол эдгээр програмуудтай ажиллаад үзээрэй.
1. MSConfig
Windows товчоо R-тэй хамт дараад, Run гэсэн диалогийг нээж, msconfig гэж бичнэ. Ингэсний дараа ачаалсан цонхноос Start up гэсэн хавтасыг дэлгэхэд компьютер асахад ачаалдаг бүх л программуудыг танд харуулах болно. Нөгөө компьютерийг маань удаан ачааллуулаад байдаг "сайн эрс" маань эд нар шүү дээ. Гэхдээ бүгдийг нь хааж болохгүй. Та өөрийнхөө татаж авсан, автоматаар start up-д орчихдог хэдийгээ одоо disable хийгээд тэгээд л гүйцээ.

2. CCleaner
Та компьютер дээрээ удаан ажиллах л тусам, олон зүйл нээж хаагаад л байх тусам таны ажилладаг програмууд өөрсдөө temporary files, cookies, history зэрэг таны үйлдэл болгоныг бичээд л, тэмдэглээд л, бөөн хавтаст баримтууд үүсгээд байдаг. Ерөөсөө л таны мартамхай байдлаас л болж тэр шүү дээ. Гэхдээ эдгээрийг буруутгаад яах вэ зүгээр л эдгээрийг устгаад, таны компьютерийг үнэгүй цэвэрлэж өгөх цэвэрлэгчийг бид явууллаа. Татаж авах бол энд дарна уу. Үнэгүй. Дараа нь хэдий хэмжээний зайг чөлөөлөхийг шалгаад үзээрэй.

3.Revo Uninstaller
Та суулгаад л сонирхоод л, үзээд л байсан програмуудаа ашиглачихаад, дараа нь устгахаа мартдаг, зарим нь устаж өгдөггүй, тэгээд тэндээ заваараад л байгаад л байдаг. Тэгвэл одоо танд Add or Remove Programs шиг хэрнээ түүний илрүүлж чаддаггүй, түүний устгаж чаддаггүй програмуудыг устгуулахаар энэхүү Revo Uninstaller-ийг явууллаа.

4.  Defraggler
Энэ бол ерөөсөө л таны бичиг цаасуудыг цэгцлэгч. Хүн л хийсэн юм болохоороо бидний компьютерийн систем бүгдийг зуун хувь гүйцэтгэж чаддаггүй тохиолдол өчнөөн л байдаг. Тэр болгонд алдаатай коммандууд хийсвэрээр бий болж, хаана ч хүрэхгүй, хэнд ч очилгүйгээр, hard дискний тань зайг цоохортуулж, хоосон хэрэглэгдэхгүй сүвнүүдийн цуглуулга болгочихдог. Тэдгээрийг цэгцэлж, усгахыг нь устгаад шалгахаа шалгаад таны компьютерийг нян бактераас нь салгах нэгнийг тан руу явууллаа.
Татаж аваад мөн л туршаад үз. Үнэгүй. Нэг удаадаа нэлээн удаан шалгах ба таныг өглөө сэрэхэд компьютер тань шинээр төрсөн мэт л болчихсон байх болно.


Шинэхэн компьютер, хэрэглэгч та хоёрт амжилт хүсье. Ажил тань үргэлж саадгүй байг!

2009/11/13

Windows 7-д зориулсан үнэгүй Antivirus & Antispyware

Бид компьютераа форматлаад шинэ үйлдлийн систем суулгахаар хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол найдвартай Antivirus. Интернетэд орох гэхээр вируснаас айгаад орж болохгүй. Орчихвол вирустана. Тэгэхээр энэхүү асуудал сезончдийн маань дунд бүрэн үгүй боллоо. Хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем болох Windows 7-д маань тэр болгон бүх antivirus-ууд тохирохгүй байгаа. Харин одоо оруулж байгаа 3-н програм маань Windows 7-ийн орчинд ажилладаг юм. Ингээд үнэгүй програмаа татаад вируснуудаас айх юмгүй ажил төрлөө эрхэлцгээе!
Security
Microsoft Security Essentials
Энэхүү програм маань Microsoft компаниас хөгжүүлдэг үнэгүй програм юм. Компьютер бага ачаалалдаг бөгөөд суулгахад ч хялбар. Update-ээ өөрөө автоматаар татдаг. Хэрэглэгчийг залхаасан олон бичиг сачиг гарч ирэхгүй зүгээр л чимээгүй ажлаа хийж мэддэг нөхөрдөө. Энэхүү antivirus-ийн сүүлийн хувилбар нь энэ 9-н сард гарсан. Эндээс татаад аваарай.
MSE
AVG antivirus free edition 9.0
За манайд AVG-г мэдэхгүй хүн гэж байхгүй байлгүйдээ. Ерөнхийдөө хэрэглэгчдэд маш ойлгомжтой interface-тэй. Гэхдээ үнэгүй учраас зөвхөн antivirus, antispware л суусан. бусад олон функц нь зөвхөн үнэтэй хувилбартаа л байдаг.
AVG9
За тэгээд AVG сонгосон хүмүүс нь эндээс татаад аваарай.
Avira AntiVir Personal – Free Antivirus
Avira бол эдгээр дундаа хамгийн шилдэг нь байх. Хэрэглэгчдээс нэлээдгүй өндөр үнэлэлт авдаг. Вирус хайж устгахдаа маш хурдан байдаг учраас хүмүүс дуртай байдаг.Мэдээж antivirus, antispyware цугтаа ирнэ. тиймээс та үүнийг суулгангуутаа л компьютераа бүрэн scan хийлгэх хэрэгтэй. Таньд бараг саад болохгүй дээ. За тэгээд avira-г сонгосон хүмүүс нь эндээс татаад аваарай.
AviraAntiVir

2009/11/08

Vista-тай 2 компьютерийг wireless сүлжээ ашиглаж холбох арга.

Зиак би саяхан нэг найзтайгаа холбогдож Dota тоглох гээд сүлжээний утасгүй болохоор холбож чадахгүй ихэд уйтгарлаж суулаа. Гэтэл гэнэт Vista-д их сайхан холбогдох арга байдгийг олж мэдлээ. Гэхдээ бас Vista, XP 2-ийг ч холбож болдог юм байна лээ. Гол нь 2 компьютер нь wireless-тай байхад л болно. Тэгээд толгой компьютер нь Vista-гаа болгож тохиргоо хийх хэрэгтэй. Ингэж холбогдчихоод интернетээ ч хуваан хэрэглэж, файлаа ч шейрлэх боломжтой.
Ер нь бол компьютерийг хооронд нь холбоход заавал сүлжээний утас, роутер сүлжээний төхөөрөмж хэрэг болдог шүү дээ. Тэгвэл энэ аргаар таны компьютер wireless сүлжээ цацдаг төхөөрөмж болж хувирах юм. Ингэснээр та заавал сүлжээний төхөөрөмж тавьж, эсвэл гарч сүлжээний утас худалдан авч зардал гаргах хэрэггүй болох юм.
Тэгэхээр яаж гэдгийг зургаар, дээрээс нь тайлбарлаад бичье.
1. Баруун доод буланд байдаг 2 компьютерийн зураг дээр mouse2-оо дараад Network and Sharing center-ийг дарна.

2. Зүүн талын менюд байгаа Setup a connection or network-ийг сонгоно.
vista 2 vista connection by [zoogii] step 2
3. Set up a wireless ad hoc (computer-to-computer) network гэснийг сонгоод next дарна.
vista 2 vista connection by [zoogii] step 3
4. Нэг цонх гарч ирэх бөгөөд “An ad hoc network (sometimes called a computer-to-computer network) is a temporary network used for sharing files, presentations, or an Internet connection among multiple computers and devices. Computers and devices in ad hoc networks must be within 30 feet of each other. If you’re currently connected to a wireless network, you might be disconnected when you set up this network.” гэсэн бичиг гарч ирэхэд next дарна.
5. За тэгээд дараа нь гарч ирэх цонхонд шинээр үүсэх сүлжээнийхаа мэдээллийг оруулна. Network name дээр zoogii-sezon-network гэж бичээд security key-ийг нь 12345 гэж би өглөө. Save this network гэдгийг чагталснаар энэхүү холболтоо хадгалж болох бөгөөд чагтлахгүй бол restart хийсний дараа ахин энэхүү холболтоо хийх хэрэгтэй болно.
vista 2 vista connection by [zoogii] step 4
6. ингээд хэсэг хугацааны дараа сүлжээ үүссэн талаар мэдээлэл гарч ирэх бөгөөд интернетээ хуваалцахыг хүсч байвал Turn on Internet connection sharing гэснийг дараад л болоо.
vista 2 vista connection by [zoogii] step 5
За ингээд толгой компьютер дээр хийх тохиргоо ингээд л болоо. одоо харин нөгөө компьютер дээрээ wireless network-ийг нь хайлгахад zoogii-sezon-network гэсэн сүлжээ гарч ирэх бөгөөд орохдоо 12345 гэсэн пасспортоо хийгээд холбогдоно. гэхдээ энд нэг юм анхаарахад энэхүү сүлжээ нь 30 feet (9 метр)дотор л үйлчлэх бөгөөд түүнээс хол бол сүлжээ нь гарч ирэхгүйг анхаарна уу. Ингээд 2 компьютераа холбоод үзэлцээд байж дээ.

2009/11/07

Компьютер форматласны дараа гардаг Driver-ийн асуудал бүрмөсөн үгүй боллоо.

Та компьютераа форматласны дараа таны компьютер дуу нь гарахгүй эсвэл дүрс нь барзайгаад, Usb нь удаан ажиллаад зарим external hard-ийг танихгүй гэх мэт асуудалтай тулгардаг биз дээ. Гэтэл нөгөө driver disk нь байхгүй, олдохгүй байвал хэдэн хоног интернет ухах хэрэг гардаг. Монголд ялангуяа driver-гүй компьютер хаа сайгүй байдаг. Тэгвэл та driver хайж цагаа гарздах хэрэггүй боллоо. Ганц программ татаж аваад, түүгээрээ одоо компьютертаа суулгачихсан байгаа бүх driver-уудыг хадгалж аваад форматласны дараа нөгөө хадгалсан driver-аа суулгаж болох боллоо. Энэхүү программ нь таны компьютерт суулгачихсан байгаа бүхий л driver-ийг программ байдлаар хадгалаад өгчих учир дараа нь суулгахад ямар ч асуудал гарахгүй. Windows-ийн бүхий л орчинд ажиллах бөгөөд мэдээж үнэгүй программ. За тэгээд хүний компьютер форматлаж өгчихөөд сүүлд нь driver-ийг нь олох гэж махаа зулгаах ямар ч хэрэггүй боллоо шүү дээ сезончидоо.
Тэгэхээр хэрхэн ажиллах вэ гэвэл эхлээд бүх driver-уудыг хайлгаад, гарч ирсэн driver-уудаас хадгалах хэрэгтэйгээ сонгоод хадгал гэдгийг дараад, хадгалах газраа заагаад өгчих хэрэгтэй. Ингээд л бүх зүйл ok.