2009/09/28

Судалгаанд оролцогчдын мэдээллийн бааз хакердуулжээ

UNC Chapel Hill судалгааны компаниас явуулдаг янз бүрийн судалгаануудад оролцож байдаг 236,000 эмэгтэйн хувийн мэдээллүүдийг тус компаний төв компьютерт нэвтэрсэн нэгэн хакер хулгайлжээ. Одоогоор тэрхүү мэдээллүүдийг олон нийтэд тавихаас сэргийлэн АНУ-ын аюулгүй албаныхан хайлтын системүүдтэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Энэхүү явдал нь ганц удаа биш, өмнө нь нэлээд хэдэн удаа давтагдаж байсан ба хувь хүний нууцыг хуулиар хамгаалах явдал алдагдаж, олон хүний аюулгүй байдал алдагдахад хүрч байсан байна.
Үүнийг дагаад олон гэмт хэргийн сэдэлтэй явдлууд болж болох боломжтой учраас судалгаанд оролцогчид тус байгууллагад гомдол гаргаж, шүүхийн өмнө нүүр тулахаар болжээ.
Сэтгэл амар судалгаа өгч болохоо байж дээ. Монгол хүн та ч гэсэн хүний худалдаа ихэсч байгаа энэ цагт ямар нэгэн судалгаа бөглөж өгөхдөө, ямар байгууллагаас, ямар зорилготой явж байгааг нь асуугаад, судлаачын бичиг баримтыг нь ч гэсэн нягталж үзэхэд гэмгүй шүү.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Google 11 нас хүрлээ


Өнгөрдөг бүтэнсайн өдөр буюу 9-р сарын 27-нд Google маань 11 нас хүрч, логоныхоо L үсгийг хоёр удаа давтаж, ll буюу 11 шиг харагдахаар болгож өөрчилжээ. Мань Google төрсөн өдөр болгоноороо, янз бүрийн тэмдэглэлт өдрүүдээр логогоо янз бүрээр өөрчилдөг байсан нь дэлхий нийтэд Google-ийн логог танихгүй хүн байхгүй болгож, түүний логонд хүртэл анхаарал хандуулж байх нэг үндэслэл болдог байна.
Анх Google 1997 оны 9-р сарын 15-нд компаниа байгуулж Google.com гэсэн домайнаа бүртгүүлж, 1998 оны 9-р сарын 7-нд, 9-р сарын 27-нд тус тус олон нийтэд албан ёсоор хоёр удаа зарлаж, хоёр төрсөн өдөртэй болжээ.

2009/09/23

Үнэгүй Вектор Графикын дизайн авч болохуйц 25 эх үүсвэрийг танд санал болгож байна

  1. http://www.vecteezy.com/
  2. http://www.iheartvector.com/
  3. http://qvectors.com/
  4. http://www.gomediazine.com/
  5. http://www.vectorvault.com/
  6. http://vector4free.com/
  7. http://openclipart.org/
  8. http://coolvectors.com/
  9. http://www.vectorportal.com/
  10. http://www.vectorart.org/
  11. http://www.aivault.com/
  12. http://123freevectors.com/
  13. http://idesignvectors.com/
  14. http://dryicons.com/
  15. http://www.freevectordownload.com/
  16. http://vectorlady.com/
  17. http://www.vectorjunky.com/
  18. http://vectors.crazyleafdesign.com/
  19. http://www.bittbox.com/
  20. http://www.vectorvalley.com/
  21. http://www.vectorjungle.com/
  22. http://freevectors.org/
  23. http://www.vectorss.com/
  24. http://vectorstuff.blogspot.com/
  25. http://freedesignmagazine.com/

"Hack"-ийн түүхээс

Мэдээлэл технологийн салбарын хөгжилд саад учруулаад байгаа юм шиг хэрнээ, харин ч эсрэгээр хөгжлийг нь хөөрөгдөж өгч байдаг энэ Hack гээч үйл ажиллагааны товч түүхээс та бүхэнд танилцуулъя.
1960-аад он:
Хамгийн анхны хакерууд АНУ-ын Массачусетсийн Их Сургуульд бэлтгэгдэж эхэлсэн үе. Тэр үед электрон сургалтын хэлбэрээр өөрсдийгөө маш хурдан, өвөрмөцөөр ажиллахад бэлтгэж байсан ба өөрсдийнхөө эгнээнд орсон гишүүдийг бусдаас танихын тулд анх удаа "Hack" гэдэг нэрийг өөрсдөдөө өгчээ.
1971 он:
Cap'n Crunch гэх нэрээрээ алдаршсан John Draper гэгч утаст харилцааны хэрэгслээр үнэгүй ярьж болох аргыг нээж, тэр нээлтийнхээ ачаар AT&T-ийн шугамаар үнэгүй ярих эрх авч байжээ. Уг арга нь Cap'n Crunch гэж нэрлэгдсэн жижиг долгион гаргагч хайрцагаар 2600 герц буюу AT&T-ийн явуулдаг зөвшөөрлийн долгионтой ижил давтамжийг гаргаж, утасны сүлжээг чөлөөтэй болгодог байжээ.
1983:
Холбооны мөрдөх товчооныхон Милауки хотод оршин суух өсвөр насны "414-ийнхон" гэж өөрсдийгөө нэрлэсэн 6-н хакерыг барьж, мэдүүлэг авахад Memorial Sloan-Kettering-ийн хавдар судлалын төв, Лос Аламосын үндэсний лабораторуудын компьютер зэрэг 60 гаран том байгууллагуудын компьютерүүдийг эвдэж, доторх мэдээллүүдийг нь хулгайлсан байна. Тэр 6-ийн нэг нь өөрсдийнхөө аргыг задруулан, хамгаалалтын софтвэрийг нь хийж өгөн, ялаас мултарч, үлдсэн 5 нь тэнсэн авчээ. Энэ үеэс л компьютерийн гар ашиглаж чадах бүх л насныхан уг салбарыг эзэгнэж эхэлсэн гэдэг.
1983:
Мөн энэ үед "Дайнаар тоглосон нь" гэх цэргийн байгууллагын компьютерт нэвтэрч, дэлхийн дайн эхлүүлэхээ шахсан нэгэн хакерын тухай кино дэлгэцнээ гарч, "кибер баатар"-ын дүрийг олны дунд алдаршуулж, хакеруудын хүч чадлыг үнэнээр нь илэрхийлж, олон ч хүний хакер болох хүслийг нь өдөөсөн гэдэг.
1984:
Өөрийгөө Эммануэль Голдштэйн гэж нэрийдсэн нэгэн хакер тус онд "2600: The Hacker Quarterly" гэх сэтгүүлийг гаргаж эхэлсэн нь хакеруудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, эхэлсэн байна.
1987:
17 настай Герберт Зинн гэгч ахлах сургуульд сурч байгаад сурахаа больсон этгээд Бедминстр дэх AT&T-ийн компьютерт нэвтэрсэн байна. Мөн үүнээс гадна олон олон компьютерүүдэд нэвтэрч хүмүүсийн password-уудыг хулгайлан хууль бусаар ашиглаж байсан нь шүүх хурлаар нотлогдон, энэхүү салбарын эрүүгийн гэмт хэргийн шүүхийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай болохыг харуулжээ.
1988:
Роберт Моррис гэгч Корнелийн Их Сургуулийн оюутан өөрий бүтээсэн өөрийгөө хувилагч вирусыг Засгийн Газрын ARPAnet-ийн сүлжээнд нэвтэрч, нөлөөллийг нь туршиж үзэж байгаад хяналтаасаа алдаж, уг вирус нь тэр үед сүлжээнд байсан 6000 компьютерт шигэн орж, Засгийн газрын болон Их сургуулиудын компьюьерүүдийн софтвэрүүдийг эвдэж байжээ. Үүнээсээ болоод Моррим сургуулиасаа хөөгдөн, 3-н жилийн тэнсэн авч, 10,000 ам.доллараар торгуульж байсан байна.
1989:
Кевин Мидник гэгч этгээдийг DEC компаниас софтвэрүүдийг нь , MCI компаниас нууц кодуудыг нь хулгайлсан хэргээр ялласан бөгөөд мань эр хамгийн анхны Олон Улсын шинжтэй сүлжээний гэмт хэрэгтэн гэж цоллуулжээ.
1990:
АНУ-ын Secret Service-ээс "Operation Sundevil" гэх ажиллагааг хэрэгжүүлж, хакеруудын эсрэг ажиллаж эхэлсэн байна. Эцсийн эцэст тэд АНУ-ын 14-н хотуудад хакеруудын үйл ажиллагааг илрүүлж чаджээ.
1991:
Батлан хамгаалах яамны цэргийн компьютерт хэсэг өсвөр насны хүүхдүүд нэвтэрсэн гэсэн мэдээ гарч, тэр үедээ хүмүүсийг цочирдуулж байсан гэдэг. Тэдгээр хүүхдүүд тус компьютерт буруу мэдээллүүд оруулж, цэргийн болон дайны мэдээллүүдийг өөрчилж, цэргийн зэр зэвсэг зөөвөрлөх цэгүүдийн байрлалыг зөрүүлснээр асар их цэргийн техник буруу газарт хүрсэн гэдэг.
1994:
Мөн л өөрсдийгөө "Data Stream", "Kuji" гэж нэрлэсэн хоёр хакер Грифитийн Нисэх Хүчний Бааз, НАСА, Солонгосын Цөмийн Судалгааны Институтын сүлжээнд нэвтэрсэн бөгөөд "Data Stream" гэгч 16 настай хакерыг баривчилсан боловч нөгөө этгээд болох "Kuji"-гийн талаар ямар нэгэн мэдээлэл одоог хүртэл олдоогүй байна. 16 настай хүү баригдсаныхаа дараа уйлж суусан гэдэг.
1996:
Johnny гэгч нэгэн хакер эр өөрийн дургүйг хүргэсэн 40-н улс төрч, алдартай бизнесмен, хувь хүмүүсийн талаарх бүх дэлгэрэнгүй, бүгдийг илчилсэн мэдээллүүдийг и-мэйлээр дамжуулан 20,000 хүнд тарааж, ёстой л цахим шуудангийн бөмбөгдөлт хийж байсан гэдэг. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч түүнийг хэн гэдгийг нь мэдэж чадаагүй байгаа аж.
1998:
АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчийн мэдээллэснээр, хакеруудын үйл ажиллагаа маш зохион байгуулалттай, маш нарийн болж байгааг дурдаад, Пентагон руу кибер дайралт хийсэн хоёр өсвөр насны хөвгүүдийг барьсанаа зарлажээ. Уг хоёр хүүгийн нэг нь Израйл улсын "The Analyser" гэж нэрлэгддэг хакер байжээ.
1998:
Анх удаа хакеруудын эсрэг сурталчилгааг Америк хөлбөмбөгийн тэмцээний дундуур цацаж байжээ. 30-хан секундын тэрхүү сурталчилгаанд 1.3 сая долларын зардал гаргаж байсан нь уг ажиллагаанд хэр зэрэг ач холбогдол өгч байсан нь харагдаж байгаа юм.
1999:
Норвегийн Инженерингийн эсрэг үйл ажиллагаа явуулагч хэсэг нөхдүүд DVD-ийн хамгаалалтыг дахин кодлон, crack-дах програмыг зохиож веб сайт дээрээ байршуулсан ба үүнээс хойш CD, DVD-ийн бизнес хамгийн ашиггүй бизнес болтлоо уналтад орсон билээ.
2000:
3-н хоногийн турш Yahoo, Amazon.com, Buy.com, eBay, CNN.com гэх зэрэг дэлхийд тэргүүлдэг вебүүдийн серверүүд рүү асар их мэдээллийн бөмбөгдөлт явуулж, вебүүдийг гацааж, ажиллагаагүй болгож байсан гэдэг. Үүнээс хойш энэ төрлийн дайралтыг "Denial of Service" гэж нэрлэдэг болсон байна.
2000:
Жон Вранесевичийн бүтээсэн AntiOnline хамгаалалтын вебийг хэзээ ч hack-дуулахгүй гэгддэг байсан ч, 9 сая кибер дайралтыг ардаа үлдээсэн уг вебийг Австралийн хакерууд нэг удаагийн дайралтаараа л эрхшээлдээ оруулсан гэдэг.
2000:
Creditcard.com-оос 55,000 картын нууц дугаар алдагдаж, 25,000-ийнх нь данс хоослогдож, олон олон хүмүүсийн санхүү асуудалд орж байсан гэдэг.
2001:
Гарри Макгинон гэгч эр Шотландаас АНУ-ын нууц материалууд хадгалдаг байсан төв компьютерээс олон олон мэдээллүүд устгаж, Вашингтон дахь Цэргийн байгууллагын 2,000 компьютерийг 24 цагийн турш унтрааж, 9-р сарын 11-ны дараа АНУ-ын усан цэргийн сүлжээний 300 компьютерийг ажиллагаагүй болгож, нэлээдгүй төвөг удаж байсан байна.
2001:
Бас хэсэг хакерууд Калифорниагийн цахилгаан хангамжийн удирдлагын системийг эвдэлснээр Калифорничууд 17 хоног тог цахилгаангүй байсан гэдэг. Уг хакеруудын зөвхөн байршлыг нь л тогтоосон бөгөөд тэд Хятадын ГуанДонг мужаас нэвтэрсэн байна.
2002:
Өөрийгөө "Гегабайт" гэж нэрлэсэн 17 настай Бельги охин C# хэл дээрх анхны вирусыг бичжээ.
2002:
Лиза Чен гэгч 52 настай Тайван гаралтай эмэгтэй хакер үнэтэй софтвэрүүдийг хувилж тараан, 75 сая долларын хохирол учруулж байсан байна. Түүний хувилсан хувилбарууд дээр "Pirated edition" буюу "Хулгайлагдсан хувилбар" гэх нэртэйгээр тарсан байдаг. Түүнийг АНУ-аас 9 жилийн ял оноосон байдаг.
2007:
Энэ онд НҮБ-ийн веб сайт Турк хакерын дайралтад өртжээ. Вебийг хакердсаны дараа тэрээр "Тус веб Kerem125 болон Gsy нараар хакердуулав. Энэ бол цахим эсэргүүцэл. Хөөе, Израйлчуудаа, Америкчуудаа! битгий ямар ч гэмгүй хүүхдүүдийг, ямар ч буруугүй хүмүүсийг алаад байгаач ээ. Хэзээд энх тайваны төлөө байцгаая. Дайн сөнөтүгэй!" гэсэн зурвас үлдээсэн байжээ.
2008:
Conficker Worm гэдэг вирус таны компьютерт орчихсон байж л байсан биз дээ. Энэ вирус 2008 онд бүтээгдсэн ба одоогоор 2009 оны 1-р сарын байдлаар ойролцоогоор 15 сая компьютерт шигэж, хүмүүсийн хэрэгтэй файлуудыг устгаж, нууц үгүүдийг хуулбарлаж суудаг гэнэ. Уг вирусыг бүтээгчийн талаар тодорхой мэдээлэл олж өгсөн хүнд 250,000$-ийн шагнал амлачихсан байгаа юм байна.

2009/09/22

Таны google -ын document удахгүй хайлтанд олддог болох нь ээ

Google -ын албан ёсны блогоор "Бид 2 долоо хоногийн турш нийтлэгдсэн document -ыг share-лэх буюу олон нийтэд нээлттэй тавих талаар ярилцлаа. Энэхүү өөрчлөлтын дүнд нийтлэгдсэн(published) бичиг баримтууд буюу document ууд олон нийтэд нээлттэй болох бөгөөд google.com -оос хайлт хийхэд хайлтын үр дүнд олддог болно. Энэ бол маш гайхалтай өөрчлөлт юм" гэжээ.

Хэрэв олон нийтэд харуулахгүй гэвэл unpublish хийх хэрэгтэй бөгөөд хэрэв publish хийж байгаа бол "Вэб хуудас болгож харагдуулах" эсвэл "Нийтэд ил болгох" гэсэн хоёр тохиргоотой байх аж.

Одоо тэгэхээр тун удахгүй бид бичиг баримтын загвар, албан бланк, хүснэгт болон presentation (танилцуулга) -ыг интернэтээс тун төвөггүй олж үздэг болох нь ээ.
Reblog this post [with Zemanta]

2009/09/18

Google Wave-ын тухай дэлгэрэнгүй

Сүүлийн үед бүхий л төрлийн мэдээллийн хэрэгслээр Google Wave гэж гаргах болсон.Дараа жилээс гарах энэхүү програмын талаар дэлгэрэнгүй тайлбар өгьё.

Google Wave гэж юу вэ?


Google Wave -ын талаар бичсэн мэдээллүүдийг уншиж байхад Google Wave бол орчин үеийн мэдээлэл холбооны суурь хэрэгсэл гэж тодорхойлжээ. Энэ нь өөртөө И-мэйл , Мэссэнжер, wiki, вэб чат, social network зэргийг нэгэн дор багтааж өгч чаджээ. Та энд найз нөхөд болон визнесийн өргөн хүрээгээ бий болгох боломжтой юм.

2009/09/12

Вэб анкет хэрхэн үүсгэх вэ?

Танд болон танай вэбд хэрэглэгчдээсээ анкет бөглүүлж авах (Хурал зөвлөгөө уулзалтын бүртгэл, Ажлын анкет зэрэг) шаардлага гарвал доорх зааврыг сайн уншаарай. Блогтой хүмүүс ч гэсэн үүнийг өшөө олон зүйлд ашиглаж болно.
1. docs.google.com оор ороорой. Танд google -ын и-мэйл юмуу блогийн хаягтай бол тэрийгээ оруулаад нэвтэрч орно. Байхгүй бол шинээр үүсгэчихээрэй. Энэ вэб нь таны интернэт дэх Excel -ын програм л гэсэн үг.
2. New | Spreadsheet гэж шинэ хүснэгт үүсгэ.
3. Form | Create a Form оор ороод ямар ямар утгуудыг авахыг хүсч байгаагаа оруулна. Жишээлбэл: Та хуралд оролцох хүмүүсийг бүртгэх гэж байя гэж бодьё. Тухайн хүний нэр болон нас, хүйс, и-мэйл, утас бүртгэх шаардлага гарлаа гэж бодьё.
Тэгвэл эхлээд Add Item | Text ийг сонгоод Question Title хэсэгт "Таны нэр" гэж бичээд Help Text хэсэгт "Та өөрийн нэрээ оруулна уу" гэж бичээд Done дарж нэмнэ. Дараа нь Add Item | Check boxes -ыг сонгоод Question Title -д Хүйс гэж оруулаад Option 1 -ыг оронд Эр Option 2 -ын оронд Эм гэж оруулаад Done дарж нэмнэ. Дээрх үйлдлүүдийг давтаж ямар ямар мэдээлэл бөглүүлэх гээд байгаагаа оруулчихна.

2009/09/11

Wordpress блогийн 404 алдааны хуудасны шилдгийн шилдэг дизайнууд

Хэрэглэгчдэд 404 кодтай алдааны хуудас их тохиолддог юм байна. Тэрхүү хуудас нь тухайн хуудас устсан эсвэл өөр domain руу зөөгдсөн үед гардаг гэнэ. Энэ байдлаас шалтгаалан Wordpress -ынхэн бас нэгэн шинэ санаа сэдэж тэрхүү хуудасныг маш өвөрмөц дизайнтай байлгаж хэрэглэгчдийн сонирхлыг төрүүлэх үүднээс дизайны компаниудаар дизайн хийлгэжээ.

1. WPBeginner


2. Catalyst Studios



2009/09/10

Гар утас ба цацраг идэвхит туяа: Хамгийн сайн ба хамгийн муу 10-ийг нэрлэж байна

Таны утас хэр зэрэг туяа гаргадаг бол? Үүнийг мэдэхэд илүү хялбар болжээ. Учир нь Environmental Working Group-ийнхэн саяхан утаснуудын ялгаруулдаг туяаг судалж, гаргаж байгаа туяаных нь хэмжээгээр тэднийг ангилж, зэрэглэсэн байна.
Ингээд та өөрийнхөө утсыг доорх жагсаалтаас хайж олоод, хэр зэрэг туяа ялгаруулдагийг нь мэдэж аваарай.

Хамгийн сайн 10 утас (хамгийн бага туяа ялгаруулдаг):

  1. Samsung Impression (SGH-a877)
  2. Motorola RAZR V8
  3. Samsung SGH-t229
  4. Samsung Rugby (SGH-a837)
  5. Samsung Propel Pro (SGH-i627)
  6. Samsung Gravity (SGH-t459)
  7. T-Mobile Sidekick
  8. LG Xenon (GR500)
  9. Motorola Karma QA1
  10. Sanyo Katana I
Хамгийн муу 10 утас (хамгийн их туяа ялгаруулдаг):
  1. Motorola MOTO VU204
  2. T-Mobile myTouch 3G
  3. Kyocera Jax S1300
  4. Blackberry Curve 8330
  5. Motorola W385
  6. T-Mobile Shadow
  7. Motorola C290
  8. Motorola i335
  9. Motorola MOTO VE240
  10. Blackberry Bold 9000
Хэрвээ та эдгээрээс өөрийнхөө утасны маркыг хараахан олохгүй байгаа бол 1000 утасны маркыг зэрэглэсэн бүтэн жагсаалтыг сонирхож үзээрэй.

Bluetooth чихэвчийг хэрэглэгчид эцсийн эцэст түүнийг "уйтгартай, муухай" гэж нэрлэжээ

Bluetooth гэгч технологи нээгдэж хэн хүнгүй бүгд л хэрэглэж, хэрэглээндээ нэвтрүүлэн, мэдээллүүдийг утасгүйгээр зөөж эхэлсэн цаг саяхан. Гэвч энэ технологиор бүтээгдсэн Bluetooth чихэвчийг хэрэглэх явдал сүүлийн үед маш хурдацтайгаар буурч байгаа гэнэ. Тухайлбал, саяхны нэгэн судалгаагаар 2009 оны эхээр уг чихэвчний хэрэглэгчдийн 43% нь өдөр бүр хэрэглэдэг байсан гэсэн үзүүлэлттэй байсан боловч, яг өнөөгийн байдлаар 26% болж буурсан байна.


Судлаачдын ярьж байгаагаар, "Хүмүүс Bluetooth чихэвч хүний чихэнд байнга байх нь тийм ч аятайхан харагддагүүй бөгөөд дэндүү тухгүй байдлыг, цаашлаад хүмүүсийн харилцаанд хүйтэн хөндий байдлыг бий болгож байна гэж үзэж байна" хэмээн тайлбарлажээ.

"Нууц нэртэн" Австралид дайн зарлажээ


Өөрсдийгөө "Нууц нэртэнгүүд" хэмээн нэрлэсэн хэсэг хакерууд Австралийн Ерөнхий сайд Кевин Рудын гаргасан интернет хэрэглээнд шүүлт тавих, зарим вебүүдийг блоклох талаар гаргасан засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж, Австралийн засгийн газрын болон бусад албан ёсны сайтууд руу халдахаа мэдэгджээ.
Австралийн засгийн газраас хийгдэж байгаа тэрхүү шүүлтийн асуудал нь БНХАУ-ын интернет хэрэглээнд цэнзүүр тавьдагтай ойролцоо үйл ажиллагаа бөгөөд уг төсөлд тусгай зөвшөөрөл авсан хэрэглэгчдэд интернетийг бүрэн ашиглах эрх олгох ба орон даяар интернетийн хурдыг 70%-иар бууруулах санал гаргажээ.
Уг "цахим дайралт" Австралийн орон нутгийн цагаар 2009 оны 9-р сарын 9-ний өдөр эхэлсэн ба 18 минутын дараа Асвтралийн Ерөнхий сайдын хувийн веб сайт хакердуулж, хакеруудын алганы амтыг хүртжээ.
Үүний хариуд Засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ, "Бидний төсөлд зөвхөн хүүхдүүдийг садар самуунд уруу татах явдлыг багасгах зорилготой үйл ажиллагаанууд тусгагдсан" хэмээжээ.
Аргагүй л хавтгай болсон дэлхий юм даа. Гэхдээ зохион байгуулалттай байхгүй бол хэт хавтгайралт үндэсний аюулгүй байдалд ч халтай шүү дээ.

Вэб хөгжүүлэгчдэд 3D сайт хийхэд зөвлөмж өгье

Вебүүдийн 3D хэлбэрт чөлөөтэй хөрвөж чаддаг байх чадвар тийм ч шинэлэг зүйл биш ээ. Хүмүүс Action script-ээр Flash-д 3D загвар гаргах арга замуудыг хайсаар байна.
Харин одоо веб хөгжүүлэгчид анхаарлаа нааш нь хандуулаарай!


3D загварт тохируулагдан саяхан зохиогдсон AS3 гэсэн код бичих функцээр нэлээд нарийн төвөгтэй код бичин Flash Player9 хувилбарт 3D веб хийх боломжтой болсон байна. Мөн AS3-аар AS2-ийнхоос илүү олон загваруудыг гаргаж болох бөгөөд хөгжүүлэгчид маань зүгээр нэг байдаг 3D template-үүдээс илүүтэйгээр өөрсдөө загвараа гарган Flash хэлбэрт хөрвүүлэх боломжтой болсонд хамгийн гол ач холбогдол оршиж байгаа юм.

Хэрхэн 3D Flash вэб хийх талаар хичээлийг гадаад хэл дээр эндээс үзээрэй.

2009/09/08

Хамгийн нийтлэг үнэгүй програмууд

Firefox 3
Firefox бол бусад browser үүд дундаасаа хамгийн их хэрэглэгч ашигладаг үнэгүй тараагддаг програм юм. Магадгүй та энэ мэдээг firefox ашиглаад уншиж байж ч мэднэ. Үгүй бол та татаад хэрэглээд үзээрэй. Маш гайхалтай програм



Mojo
Mojo бол интернэт дэх найзуудынхаа iTune -ын хөгмийн сангаас хялбархан дуу татдаг програм юм. Гэвч үнэгүй програм болохоор програм бүтээгчид нь түүнийгээ ашиглаж реклам явуулж мөнгө олдог. Гэвч танд дуу нь л хэрэгтэй шүү дээ



2009/09/06

Хэн нэгийг үхсэн хойно түүний онлайн хэрэглэгчийн эрх юу болох вэ?


Facebook талийгаачийн ар гэрийн хүсэлтээр тухайн хэрэглэгчийг хасах юмуу эсвэл хэрэглэгчийн мэдээллийг тэр чигээр нь үлдээж зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчид мэдээллийг нь харж бас сэтгэгдэл үлдээж болдгоор хийжээ.

2009/09/05

Nokia гар утас хөгжүүлэгч програм хангамжийн хэрэгсэл ээ олон нийтэд гаргалаа


Nokia компани програм хангамж хөгжүүлэгч Ovi -ынхаа тестийн хувилбарыг гаргалаа.
Энэхүү хөгжүүлэгч ээ Nokia World 09 сайтаараа Мягмар гаригт мэдээлсэн байна.
Ovi нь вэб дээр суурилсан хэрэгсэл бөгөөд хөгжүүлэгч нь вэбийн үйлчилгээ (web service) хийх замаар Nokia ны Symbian болон Maemo үйлдлийн системд аль алинд нь тохирох байдлаар хийх юм байна.
Хөгжүүлэгчид нь тухайн хэрэгслийн ашиглан хөгжүүлэхдээ стандарт вэб хөгжүүлэгч технологи буюу CSS, HTML болон Javascript -ыг ашиглаж болох юм байна.

Sony Ericsson анхны нэвт харагддаг дэлгэцтэй утсаа гаргах нь ээ

Sony Ericsson дэлхийд анхны удаа нэвт харагдалттай дэлгэцтэй утас гаргажээ. Өмнө нь Kiki гэж нэрлэгдэх ийм утас гаргаж байсан ч энэхүү утсаа албан ёсных гэж нэрлээд байгаа юм байна. Энэхүү утасны нэр нь Xperia Pureness. Энэхүү утас нь дэлгэцний нятрал муутай ч гэсэн гайхалтай болж чадсан гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа юм байна.
Sony Ericsson -ынхон арван нэгдүгээр сард энэхүү утсаа худалдаанд гаргах бөгөөд тэр үед илүү олон гайхамшгийг нь олонд танилцуулна гэжээ.

2009/09/04

OLED -ын талаар таны мэдвэл зохих 10 зүйл

OLED технологи LCD -ыг жагсаалтаас гаргах зорилготой байна


1. OLED гэж юу вэ?
Organic Light Emitting Diode (OLED) гэсэн үгний товчлол юм. OLED хавтан нь органик давхаргуудаас бүрдсэн хоёр дамжуулагчийн хоорондын (Анод болон Катод) гэрэлтэгч материалиас бүтдэг. Цахилгаан дамжих үед энэхүү диодон давхарга нь гэрэлтдэг. Телевизийн хавтан нь 1000 гаруй OLED цэгүүдээс тогтдог.
2. Араас нь гэрэлтүүлэх шаардлагагүй
Яагаад гэвэл OLED д хэрэглэгддэг органик материал нь өөрөөсөө гэрэлтдэг учир араас нь гэрэл гаргах ямар ч шаардлагагүй юм.
3. OLED нь LCD болон LED ээс илүү
OLED телевиз нь LCD телевизээс хэдэн давуу талтай. Жишээлбэл:OLED телевиз хамгийн нимгэн байж чадна. Sony оос гаргасан 21 inch -ын телевиз гэхэд 1.44 милометр.

Мөн OLED нь цэгүүд маш хурдан унтарч асдаг. Тийм болохоор дэлгэцийн солигдох хурд сайн гэсэн үг. contrast болон brightness нь сайжирсан.
4. OLED -д Sony, LG болон Samsung врэндүүд хайртай
Зарим нэг томхон электрон бараа үйлдвэрлэгчид OLED руу шилжиж байгаа. Sony XEL-1 бол OLED телевизийн анхных бөгөөд энэ жилдээ багтаж Sony компани 27 inch -ын OLED тв гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин Samsung 31 болон 40 inch -ыг гаргах нь ээ
5. OLED одоо ашиглахад бүрэн бэлэн болсон
OLED одоо аль хэдийн гар утас, хөгжим тоглуулагч болон видео камерт ашиглагдаад эхэлжээ. Тэр ч байтугай OLED keyboard гарчээ.
6. OLED илүү үнэтэй
11-inch Sony XEL-1 OLED авах үнэ буюу £2500 аар 42-inch Philips 42PFL9664 -ийг авна гээд боддоо.
7. OLED маш уян хатан
Уян хатан чанартайгаар үйлдвэрлэгдэх боломжтой юм байна

8. OLED нэвт харагдах чадвартай
OLED хавтан нь бүх төрлийн цонхны шилэн дээр байрлах боломжтой юм байна. Мөн машины цонхны шилэн дээр мэдээлэл гардаг байдлаар хийх боломжтой.
9. Мөн олон төрлийн OLED гаржээ.
AMOLED (Active Matrix OLED) нь хамгийн ихээр хэрэглэгддэг өндөр нягтралтай хавтан юм. PMOLED (Passive Matrix OLED) нь бага нятралтай текст мэдээлэл харуулахад илүү тохиромжтой хавтан юм.
10. OLED ийн дутагдалтай тал
LCD -ыг залгамжилж гарч ирж буй энэхүү технологи нь бас төгс технологи биш юм. OLED дэлгэц нь үйлдвэрлэхэд маш үнэтэй юм. Тийм болохоор 2010 оны сүүл 2011 оны үеэс л дундаж хэмжээтэй дэлгэцүүд олон нийтэд худалдаанд гарах юм байна.

2009/09/03

PHPanywhere ашиглаж хаанаас ч browser ашиглаж вэбээ хөгжүүлж болох нь ээ

PHPanywhere нь вэб хөгжүүлэгчдийн хувьд шинэ үйлчилгээ юм. Хаанаас өөрийн вэбийг PHP хэл дээр ямар нэгэн нэмэлт програм хангамж суулгалгүйгээр хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм байна. Мөн FTP ашиглах хэрэгсэлтэй юм байна.



Дээр засварлагчийн онцлогоос дурьдвал
- Syntax highlight
- Code folding (Код эвхэх)
- Олон хэлний боломж
- Хязгааргүй undo / redo
- Хязгааргүй tab
- Хайлт хийх болон солилт хийх функцтэй
- Мөрийн дугаар гаргана
- autocompletion той
- Нэг болон түүнээс олон тооны Project үүсгэж болдог
- Өөрийн ажлын share лэж ашиглаж болдог
- Хүчирхэг FTP хэрэгсэлтэй
- Өөрт тохирсон арьс сонгох боломжтой

гэх зэргийн олон давуу талтай юм байна. PHPanywhere нь Opera 9+ болон Gecko дээр суурилсан browser болох Firefox, Camino, Seamonkey дээр гайхалтай тохирох аж. Удахгүй IE болон Safari/Chrome дээр тохируулж гаргах юм байна.

Youtube тавигдаж буй киноноосоо түрээс авахыг хүсэж байна


Youtube зарим нь томоохон кино студийн видео файлуудаас түрээс авахаар ярилцаж байгаа юм байна. Энэ талаар Sony Pictures, Lions Gate Entertainment Corp., and Warner Bros. Studios зэрэгтэй хэлэлцэж байгаа талаар Wall Street сэтгүүлд нийтлэгджээ. Youtube -ын энэхүү санаа нь ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаа хүрээнд анхны боловч Google -ын видео сайт adsense ашигладагаараа л төстэй юм.
Гэвч youtube -ын энэ санаа аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн бөгөөд томоохон үйлчилгээ үзүүлэгч компаниуд жишээлбэл Amazon, iTunes, Netflix болон Microsoft's ХBox нар тавьсан мэдээлэлдээ төлбөр төлдөг ажээ.

Харин adsense (реклам) тавигддаг сайтууд болох Sony Pictures-ын видео сайт, Crackle.com, болон Hulu аар бүрэн хэмжээний кино үнэгүй тавигддаг юм байна. Ийм нөхцөлд Youtube -ын санаа хэрэгжиж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.