2009/08/30

Удахгүй хос дэлгэцтэй (dual) notebook таны гар дээр очно

Laptop дээр ажиллахад нэг дутагдаад байдаг зүйлийн нэг бол дэлгэцний хэмжээ билээ. Хичнээн өндөр хурд үзүүлэлттэй байлаа гээд дэлгэц нь жижиг байдаг, Дэлгэцийг нь томосгох гэхээр laptop -ын хэмжээ дагаж томсох гээд асуудалтай байдаг. Тэгвэл таныг энэ асуудлаас гаргасан өргөн давхар дэлгэц бүхий laptop удахгүй худалдаанд гарах нь ээ.


2009/08/24

Microsoft Outlook дээр и-мэйл-ыг тодорхой цаг хугацаанд илгээгдэхээр тохируулах

Хэрэв таньд ямар нэгэн шалтгаанаар цагийн бүсийн зөрөөтэйгээр хэн нэгэнд шөнийн 3 цагийн үед и-мэйл илгээх шаардлага гарлаа гэж бодьё. Тэгвэл та доорх аргыг хэрэглээрэй. Microsoft Outlook 2007 оо нээгээд шинэ и-мэйл бичих цонхоо нээгээд Message гэсэн хэсгээс Message Option гэсэн жижиг товчин дээр дарна

Эсвэл Options хэсгийн Delay Delivery -ыг дарсан ч болно
Гарч ирэх цонхны Delivery Option хэсэгт Do not deliver before -ыг сонгоод арын календараас хэдэн сарын хэдний өдрийн хэдэн цагт илгээхийг зааж өгнө.
Ингээд та и-мэйлээ гүйцээж бичээд Sent товч дарахад таны и-мэйл илгээгдэхгүйгээр тухайн таны сонгосон огноог хүлээж outbox -д хадгалагдах болно.
Хэдэн ч и-мэйлыг ийм тохиргоогоор календарчилж болно. Харин таны компьютер асаалттай байх ёстой шүү.

USB ээр вирус дамжих нөхцлийг багасгах


Ихэнх вирус төрлийн програмууд нь USB дискний autorun гэдэг зүйлийг ашиглаж дамждаг. Тэрхүү autorun гэдэг нь дискнээс програмыг автоматаар ажиллуулдаг autorun.inf файл байдаг. Вирустэй компьютер дээр USB дискээ залгах үед вирус таны дискэн дээр autorun.inf файлыг болон өөрийнхөө үндсэн вирусээ хуулдаг. Мэдээж танд харагдахгүй нуугдсан байдалтайгаар хуулдаг. Жишээлбэл: Trojan төрлийн вирус таны USB диск дээр байгаа фолдеруудыг Hidden буюу харагдахгүй байдалд оруулаад харин тэр фолдертэй нь адилхан нэртэй адилхан Icon той өөрийн вирусээ хуулчихдаг. Тэрийг нь зарим хэрэглэгчид мэдэхгүйгээсээ болоод фолдерлуу орж байна гэж бодоод ажиллуулчихдаг. Ингээд л нэг компьютерээс нөгөөрүү таныг болон таны найз нөхдийг залилан дамжсаар байдаг. Тиймээс юуны өмнө та autorun буюу автоматаар ажиллах нөхцлийг хаах хэрэгтэй. Тэгэхийн тулд
1. Win+R юмуу START->RUN гэж ороод gpedit.msc гэж бичээд орно


2. Гарч ирэх цонхонд Computer Configuration > Administrative Templates > System гэж ороод баруун талын цонхноос Turn off autoplay руу ороод Enable -ыг сонгоод "Turn off Autoplay on" гэдгээс "All drives" -ыг сонгоод идэвхигүй болгоно. OK дараад цонхоо хааснаар тохиргоо хийгдэж дуусна.

2009/08/20

Дэлхийн дээрх хамгийн ер бусын 8-н багаж хэрэгслийг танилцуулж байна

Бид ямарваа нэгэн нээлтүүд зөвхөн АНУ гэдэг аварга гүрний нэрэн дор төрдөг гэж боддог. Тэгж ч ойлгогдохоор олон олон нээлтүүд АНУ-ын чадалтай эрдэмтдийн ачаар бий болдог. Харин Америкчуудын хэрэглэж ч амжаагүй, магадгүй мэдэж ч амжаагүй гайхалтай хэрэглээний багаж хэрэгслүүд өөр газруудад зохион бүтээгдэж, хүмүүсийн гайхлыг төрүүлж байдаг гэнэ. Тэдгээрээс хамгийн гайхалтай 8-ийг нь дурдая:

1. Михаругийн гэрийн камера.
Энэ багажаар, бүх л жижиг сажиг нүх сүвийг, цаашлаад амны хөндийн харагдахгүй нарийн ширийн газруудыг дурандуулж, том дэлгэцэн дээр гаргаж ирэх боломжтой.




2. Hitachi-ийн эргэлдэх Razaq.
3500 RPM мотортой, хүчирхэг сахлын машинд энгийн сахлын тонгорог хайр зарлах биз. Яг л мэс заслын эмч шиг маш хүмүүсийн сахлыг нарийн нямбай, цэвэрхэн хусдаг гэнэ.




3. LG GD910 бугуйн гар утас болон Samsung S9110 бугуйн гар утас
Энэ багажийн авъяас чадварын заримаас нь дурдъя. 1,76 инчийн touchscreen дэлгэцтэй, bluetooth болон дууд танигч төхөөрөмжтэй, MP3 тоглуулна, И-мэйл функцтэй гэх зэрэг.



4. Sanyo-ийн зөөврийн нарны зай хураагуур
Байнгын ажилтай, тог цахилгааны талд санаа тавих завгүй явдаг хүмүүст зориулсан энэ зай хураагуур нь маш авсаархан, нимгэн, хөнгөн багаж гэнэ. Энэ багажаар MP3 тоглуулагч, гар утас, тоглоомны төхөөрөмжүүд, камера, зөөврийн компьютер зэргээ цэнэглэж болох нь ээ. Гэхдээ одоо зөвхөн Япончууд л хэрэглэж байгаа эд юм байна.



5. Soladey 3 сойз
Та бүхэн шүдний оогүйгээр сойзыг төсөөлж байна уу. Харин япончууд үүнд маш их дуртай гэнэ. Учир нь тэд ажил дээрээ хүртэл амаа угаадаг, хоол унд идсэнийхээ дараа шууд л амаа угаадаг. Харин тэдэнд заавал оо, сойз хоёроо зэрэг зөөгөөд явах сонирхол байдаггүй гэнэ. Харин энэ сойз гэх үү, багаж гэх үү, энэ төхөөрөмж сойз, оо хоёрыг зэрэг орлодог гэнэ.


6. Sega-ийн гэрийн од, огторгуйжуулах төхөөрөмж
Гэртээ сууж байгаад л огторгуйн оддыг ажиглаж, алжаалаа тайлахыг хүсэхгүй хэн байх вэ дээ. Төхөөрөмжөө асаагаад, гэрлээ унтраагаад л оддын бөөгнөрөл дундуур аялж, эх дэлхийгээ гаднаас нь ширтэж, алтан нартай халз тулгарах боломжийг энэ төхөөрөмж олгодог гэнэ.




7. I-O Data SEG Clip
Энэ бол нэг талаар USB stick, нөгөө талаар PC-д оролттой TV-ийн антены үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмж ажээ. Үүнийг АНУ-д хэрэглэе ч гэсэн боломжгүй, учир нь Японы free to air mobile TV service-д зориулагдан хийгдсэн юм байна.



8. Японы суултуур

Суултуураасаа салахаа болих вий дээ. Энэ суултуур нь хүмүүсийн хэсэгхэн зуур тухлах бүхий л нөхцөл бололцоог бий болгодог ачтан гэнэ. Учир нь хүн ирж байгааг
мэдэн автоматаар таг нь онгойж, суусныхаа дараа алсын удирдлагын тусламжтайгаар намуухан дуу сонсч, хойшоогоо налан суухад таны нуруу буйдан дээр байгаа юм шиг амсхийж, алжаалаа тайлаад босох болоход автоматаар бүлээн ус шүршиж, бохирдсон хэсгүүдийг нь цэвэрлэж өгдөг юм байна.

CBS (АНУ-ын бродкаст компани)-ийнхэн энэ намраас хэвлэмэл сэтгүүлүүд дээрээ видео сурталчилгаа байрлуулж эхэлнэ

Орчин үед зар сурталчилгаа гэдэг, бидний зүгээр л зурагтын реклам төдийгөөр ойлгодог энэ зүйл үнэхээр хүчээ авч байна. Энэ зүйлээр нийт дэлхийн мөнгөний урсгалын нэлээдгүй хэсэг нь хийгдэж байдаг. Харин одоо бүр сэтгүүлийн нүүрүүд хөдөлж эхлэх нь бололтой.
CBS-ийн маркетингийн албаны дарга Жорж Шварцер, "Бид дэлхий дээр гайхамшигийг бүтээх гэж байна. Бүтээх бүтээхдээ бүр одоо, энэ намраас, 9-р сарын 18-нд хэвлэгдэн гарах сэтгүүл маань видео сурталчилгаатай байх болно." гэжээ.
CBS-д маш олон байгууллагууд сурталчилгаагаа байрлуулах гэж өрсөлддөг бөгөөд бас л аваргуудын нэг болох Pepsi компани энэхүү анхны туршилтын сурталчилгааны эзэн байх юм гэнэ.
Уг шинэ технологийг Americhip гэдэг компани 2 жилийн судалгаа, туршилтын үр дүнд бий болгосон бөгөөд уг видео сурталчилгааг байрлуулах жижиг хэмжээний дэлгэц нь 2,7 мм зузаантай, 320х240-ийн хэмжээтэй, нимгэн видео дамжуулагч LCD дэлгэц байх юм байна.

За тэгээд итгэх эсэх нь та бүхний л дурын хэрэг. Харин та бидний амтархан үздэг "Харри Поттер" гэх үлгэрийн кинон дээр гардаг, хөдөлгөөнтэй сонингийн зургуудын зөгнөл биелэлээ олох цаг ойрхон ирчихээд байна шүү гэдгийг хэлмээр байна.

Microsoft дөнгөж өчигдөрхөн буюу пүрэв гарагийн өглөөний 11 цагт Windows 7-ийнхоо туршилтын хувилбараа гаргахаа зогсоосон байна

Саяхан Windows 7 RC буюу туршилтынх нь хувилбар 5-р сарын 4-нд гарч, нэлээд олон хүмүүст хэрэглэгдэн, тэдний санал зөвлөгөөг авч байсан билээ. Гэхдээ тэд энэ туршилтынхаа хувилбарыг гаргаж байхдаа "бид Windows 7-ийнхоо туршилтын хувилбарыг татаж хэрэглэх боломжийг хүмүүст олгож байгаа ч долоон сарын дундуур татан авалтыг зогсоох болно" гэж мэдэгдэж байсан бөгөөд харин дөнгөж өчигдөр л уг татан авалтыг зогсоох үйлдлээ хийж, хэрэглэгчиддээ мэдэгдэл хийжээ. Microsoft-ийн олон нийттэй харилцах албаныхны мэдээлж байгаагаар, "Пүрэв гаригаас эхлэн Windows 7-ийн туршилтын хувилбарыг татаж авах боломжгүй болох бөгөөд үүний дараа бид 10-сарын 22-нд Windows 7-ийнхоо сүүлийн хувилбарыг гаргаж худалдаалах болно. Туршилтын хувилбарыг хэрэглэж байгаа хүмүүсийн тоо одоогоор 1 саяд хүрээд байгаа бөгөөд үйлдлийн системийн хугацаа нь 2010 оны 3-р сарын 1-нд дуусч, тэр өдрөөс хойш 2 цагийн интервальтайгаар таны компьютер унтрах болно. Харин зарим мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон программ хангамж хөгжүүлэгчид тусгай зөвшөөрлөөр 8-р сарын 6-наас эхлэн Windows 7 RTM буюу эцсийн хувилбарыг татан авч ашиглаж байгаа." гэж мэдэгджээ.
Харин АНУ-д уг шинэхэн үйлдлйн системийн нээлтийн ажиллагаа хэд хэдэн өдөр үргэлжлэн явагдах бөгөөд энэ үеэр энгийн хүмүүст Windows 7-ийнхоо сүүлийн хувилбарыг тараах ажээ. Тухайлбал, Денвер, Маяами, Менаполис хотуудад 9-р сарын 24-нд, Балтимор, Хьюстон, Сэйт Луис зэрэг хотуудад 11-р сарын 9-нд тус тус нээлтүүд болох аж.
Windows 7-ийн туршилтын хувилбарыг татаж авч байсан сайтаар зочилж үзье гэвэл энд дарна уу.

Bittorrent -ын хэрэглээтэй 20 сайт

Хэрэглэгчдийн судалгаагаар хамгийн их хэрэглэгддэг 5000 сайтнаас bittorrent төрлийн доорх 20 сайт шалгарчээ.

01. torrentvalley.com

02. yotoshi.com

03. extratorrent.com

04. bitenova.nl

05. torrentscan.com

06. fenopy.com

07. smaragdtorrent.org

08. torrentat.org

09. fulldls.com

10. worldnova.org

11. spynova.org

12. nova9.org

13. 2torrents.com

14. scrapetorrent.com

15. litebay.org

16. monova.org

17. torrents.to

18. torrentradar.org

19. bitdig.com

20. bittorrentshare.com

Монголд мэдээлэл технологийн салбар хөгжих нь үү

Бидний дунд тэр тусмаа олон зүйл нуршиж, чих чилээдэг хүмүүсийн дунд IT гэсэн салбарыг яриандаа дурддаг хүн цөөхөн. Тэр ч бүү хэл статистикийн тооллогод мэдээлэл технологийн байгууллагуудыг зүгээр л "тээвэр, агуулахын аж ахуй, холбоо" салбарт оруулан тоолдог юм гэсэн. Арай ч дээ. Монголд мэдээлэл ийм хомс, ийм бүдүүлэг хэвээрээ байхад яаж мэдээлэл технологи гээд бахтай нь аргагүй ярьж явж чадаж байна аа. Мэдээлэл, энэхүү мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан хэрхэн үйлдвэрлэл, үйлчилгээтэй зэрэгцэхүйц хэмжээний хөрөнгө болгон хувиргах тал дээр л энэ зүйлийг ярьж эхлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын мэдээлэл технологи гэсэн асар том салбарын талаар ямар нэгэн яриа эхлэхэд хамгийн түрүүнд үүрэн телефоны хэдэн операторуудын талаар л дурдаж байгаа сонсогддог. Тэд л Монголын мэдээлэл технологийн хөгжлийг тодорхойлж байдаг юм шиг. За тэгвэл энэ асуудал яах вэ ингэсхийгээд явж л байдаг юм байгаа биз, яаж ийгээд хөгжих л юм байгаа биз гэж бодох гэтэл болохгүй нь ээ.

Саяхан G-mobile гэх хамгийн бага дүүгээ шинэчлэл хийх гэлээ гэж 3-н ах (үүрэн телефоны операторууд болох Mobicom, Unitel, Skytel компаниуд) нь шүүмжилж, зодоод, бараг алах шахжээ. Нөгөө долоон бор оготно гэдэг үлгэр шиг. Бид тэр үлгэрийг уншуулчихаад, унтах гэж байхдаа "ямар харамсалтай юм бэ? би л лав ах нь байсан бол дүүгээ зодохгүй байсан даа" гэж бодож байсан цаг саяхансан. Гэтэл тэр үлгэрийг сонсож байгаагүй юм шиг, тэр үлгэр юу хэлээд байсныг ойлгоогүй юм шиг та бид ингэж болно гэж үү. Дүү нь болох G-mobile нь өөрийн хэрэглэгчдээ бусад операторуудын утас руу дуудлага хийх үнийг нь чөлөөлсөн юм байх. Харин бусад нь үүнийг үл хүлээн зөвшөөрсөн гэнэ. Үл зөвшөөрөх зөвшөөрөхдөө бүр "энэ үйл ажиллагаа хууль бус" хэмээсэн гэнэ. Хэ хэ. Яахаараа хууль бус байдаг билээ. Хууль та арай "долоон бор оготно"-ын үлгэрээс хойш ерөөсөө шинэчлэгдэж сайжраагүй байгаа юм биш биз дээ. Эсвэл "шүүгч хулгана" та тэтгэвэртээ гараагүй байгаа юм уу, бүр үгүй бол 3-н ах нь аль эрт тэтгэвэртээ гарсан "шүүгч хулгана"-ыг механикжуулчихаад (авилгал) баадууг нь чангалаад тавьчихсан юм биш биз дээ.
Зөвхөн Монголд л үүрэн телефоны операторууд нь хүмүүсийнхээ амьдралд ийм ойр, хүмүүсийг хүссэнээрээ хөдөлгөдөг, хүмүүийн соёлыг хянадаг болж байгаа юм байх аа. Харин гадаадад ийм зүйл огтоос огт байхгүй. Хүмүүс нь бүр ямар оператор компаний утас барьж байгаагаа ч мэдэхгүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Тэд дэндүү төгс өрсөлдөөнт зах зээл дээр өрсөлддөг. Хамгийн хямд, хамгийн их зардал хэмнэсэн рүү нь л шуурдаг. Гэтэл манайд яаж байна вэ. Телевизээр энэ хэдэн операторуудынх нь рекламууд гарахгүй байна гэж байхгүй. Тэд яагаад ингэж их реклам явуулаад байгааг мэдэж байна уу. Тэд энэ хэмжээний ашгийг төвөггүй олдог. Цаашдаа яаж ард түмнээ дахиж шулахаа тооцоолохоор мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулдаг.

G-mobile-д боломж байгаа юм байна гэдгийг бид мэдлээ. Илүү дэвшилтэт технологитой учраас зардлыг тэд ингэж хэмнэж чадаж байгаа байж мэднэ. Ийм зүйл байж болдогийг Монголчууд мэдрүүлсэн G-mobile танд www.sezon.mn-ийнхон баярлаж байна. Таныг бас дэмжиж байна. Хэрвээ G-mobile та үйлдлээ зөв гэж үзэж байгаа л бол үнэний төлөө, цаашлаад шударга зүйлийн төлөө, цаашлаад сайн сайхны төлөө, бүр цаашлаад эх орныхоо төлөө өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, байр сууриа бат хамгаалан зогсохыг хүсч байна!!!

Хэрвээ интернетийг үнэгүй биш юм аа гэхэд, хүмүүсийнхээ орлогод ойролцоо түвшний өртөг тогтоогоод зах зээл дээр орж ирвэл, тэрхүү ISP таныг бид хэзээд дэмжих болно.

2009/08/18

IBM-ийнхэн биологийн бодис ашиглан шинэ үеийн микрочипийг үйлдвэрлэнэ

Өнгөрсөн долоо хоногийн бүтэнсайн өдөр Nature Nanotechnology гэх сэтгүүл дээр IBM корпораци шинэ үеийн микрочип үйлдвэрлэхдээ хүн төрөлхтөн бидний биеийн хамгаалалтыг үүсгэж байдаг DNA (Deoxyribocnucleic хүчил) гэдэг бодисыг ашиглана гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна. Ер нь микрочип үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний гол зүйл бол аль болохоор жижиг хэмжээтэй, аль болохоор хямд зардалтайгаар үйлдвэрлэх явдал байдаг. Харин хиймэл DNA-аар микрочип үйлдвэрлэж эхэлбэл маш жижигхэн хэмжээтэй, маш их зардал хэмнэсэн микрочипүүд хэрэглээнд гарах гэнэ.
IBM-ийн судалгааны менежер Спайк Нараяаны роитерст өгсөн ярилцлагадаа тэрээр, "Тийм ээ, бид анх удаа биологийн бодисыг хагас дамжуулагчуудыг хийхэд ашиглах гэж байна. Энэ бол хувьсгал. Хэрвээ бид үүнийг хийж бүтээж чадвал, маш өргөн хүрээний үйл ажиллагаатай, илүү өндөр боломжтой төхөөрөмжүүдийг хийж чадна гэсэн үг." гэжээ.
Одоогоор IBM-ийн Almaden судалгааны төв болон Калифорнигийн технологийн сургууль хамтран уг судалгааг явуулж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжиж эхлэх үе хүртэл нэлээдгүй хугацаа хэрэгтэй гэнэ. Тухайлбал, үүнийг дагаад бусад техник хэрэгслүүд бүтцээ өөрчлөх шаардлагатай болно, хүмүүсийн хэрэглээ ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болно. Энэ үйл явцууд хэрэгжих хугацаа мэдээж шууд нэг цаг мөчид тохионо гэж байхгүй.
Ямар ч байсан шинжлэх ухаан маань хөгжих тусмаа, илүү ухаалаг болох тусмаа хүн гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг ухамсарлаж, түүнийг бүрдүүлэгч бодис болоод нэгдлүүд ямар нарийн шинж чанартай, ямар гайхалтай систем гэдгийг мэдэрч эхлээд, одоо тэдгээр ойлголтуудаа өөрийн шинэ нээлтүүддээ ашиглаж эхэлж байгаа билээ. Хамгийн хүчтэй зэвсэг юу вэ гэвэл биологийн зэвсэг, хамгийн хүчтэй, үр нөлөөтэй эм юу вэ гэвэл биологийн бэлдмэлүүд, хамгийн хүчтэй өөрчлөгч, шинэчлэгчид юу вэ гэвэл тэд биологийн бодисын хөгжил байх болно.
За тэгээд энэ технологи үр дүнгээ өгөөд эхэлбэл, электрон бараануудын үнэ даруй 100 биш юм аа гэхэд, 10 дахин буурна гэнэ. Та бидний хэрэглэдэг компьютер, гар утас, систем хөгжим, CD, DVD тоглуулагч зэргийг тийм хямд болно гээд төсөөл дөө. Гэхдээ мэдээж энэ бүхэн тодорхой нэгэн эдийн засгийн болоод улс төрийн хяналтан дор явагдах учраас эрс өөрчлөлтийн хэлбэлзэл тодорхой хэмжээнд хязгаарлагдах биз ээ.

Вэбийн загвар (template) авч болохуйц 20 сайт

Бүх төрлийн вэб засварлагч дээр тохирдог боломжийн дизайны санаа авч болохуйц бас та бүтнээр нь татаад авч болохуйц вэбийн загварууд байршуулсан сайтуудыг таньд танилцуулж байна. Та хэрэв блог хөтөлдөг бол блогийн дизайн ч байгаа.

1 - OSWD

2 - Open Designs

3 - Free Website Templates

4 - Templates Box

5 - Art Of The Web

6 - Zymic

7 - Arcsin

8 - Template Eyes

9 - Template Navigator

10 - Elated

11 - Dezine Hub

12 - DotCom Web Design

13 - Style Shout

14- CSS Temps

15 - Studio7 Designs

16 - Six Shooter Media

17 - Ex-Designz

18 - Simavera

19 - CMG Technologies

20 - Nuvio Templates

GIMP -ын 2.8 хувилбар гарна

GIMP -ын хөгжүүлэгчид яг жилийн дараа 2.7 хувилбараа гаргалаа. Энэхүү хувилбар нь тестийн хувилбар бөгөөд бүрэн тестлэсэний дараа 2.8 хувилбартайгаар олон нийтэд гаргах ажээ.
Удахгүй гарах 2.8 хувилбар дээр доорх зүйлс нэмэгдэх аж
- Хэрэглэгчийн интерфейс өөрчлөгдөнө
- Layer ээ бүлэглэдэг болно
- Brush нь эргэдэг болно
- GSOC -ын файлуудыг нэгтгэдэг болно
- BALB болон GEGL -ын нэгтгэл сайжрана
- Маш олон гүйцэтгэл сайжрах бөгөөд зөндөө алдаа засагдана
- Текстийг canvas даа буюу зургандаа засварладаг болно.



Шинээр гарах хувилбараа GPLv3 (Нээлттэй эхийн лицензийн 3-р хувилбар) -аар гаргах юм байна. Одоогоор та 2.7 хувилбарыг эндээс татаж авч тестлэж болох юм байна

2009/08/16

Gmail хүчээ авч байна



Саяхан comScore-ийн судалгаагаар Google-ийн Gmail хэрэглэгчдийн тоо 37 саяд хүрч, AOL (American Online LLC)-ийн 36,4 сая мэйл хэрэглэгчдийн тооноос илүү гарч, дэлхийд 3-рт бичигджээ. Гэхдээ Gmail-д 3-р байр хангалтгүй гэнэ. Тэд мэдээж эхний байр руу мацахын тулд 106 сая хэрэглэгчтэй Yahoo Mail болон 47 сая хэрэглэгчтэй Windows live Hotmail-тэй өрсөлдөх хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ Gmail-ийн үзүүлэлт илүү гэнэ ээ. Мэйл хэрэглэгчдийн тооны өсөлтийг доорх графикаар үзүүлье. Улбар шар өнгөтэй шугам бол Gmail-ийн үзүүлэлт шүү.Gmail-ийн хэрэглэгчдийн тоо энэ жил 25%-иар нэмэгдсэн байхад Yahoo-гийнх 16%-иар, Hotmail-ийнх дөнгөж 8%-иар өсч, харин AOL-ийнх бүр 22%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна. За тэгээд Yahoo Mail биш, Hotmail биш, харин Gmail-ээр л уулзаад байж дээ.

2009/08/15

Firefox 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ

Саяхан хоёр долоо хоногийн өмнө Firefox нээлттэй эхийн browser програм 1,000,000,000 дахь download хийгдсэн гэсэн мэдэгдэл хийж, бусад өрсөлдөгчдөө цочирдуулжээ. Гэтэл үүний хариуд Microsoft-ийнхон иймэрхүү байдалтай хандаж гэнэ. Юу вэ гэвэл, Internet Explorer-ийн ерөнхий менежер Эми Барздукас гэгч "тэр 1 тэрбум гэсэн тоо ч яахав, харин түүнийг дагаад 1,5 тэрбум гомдол ирсэн шүү дээ" гэж бүдүүлэгдүү ярилцлага өгсөн байна. Харин Mozilla-гийнхан хариуд нь "гомдол санал гэдэг бол бидний туршлагыг илэрхийлж байгаа тоо, Firefox-д хэдий чинээ гомдол санал ирнэ төдий чинээ сайжрах болно." гэж хариулжээ.Тэд мөн onebillionplusyou.com гэсэн сайт нээж, энэ баярт явдлаа цахим ертөнцөөр тэмдэглэж байгаа гэнэ.

2009/08/14

Ихэнх компьютерий вирус 24 цагийн дараа идэвхиждэг


Panda security -ын судалгааны лабораторит 37000 орчим вирусын төрлийн програмуудад судалгаа хийхэд өдөр дунджаар ирдэг вирусуудын 52% нь 24 цагийн дараа идэвхиждэг гэж тодорхойлжээ. Шалтгааныг нь судалж үзвэл вирус төрлийн програмуудын богино хугацаанд идэвхиждэгээс илүүтэйгээр удаан хугацаанд идэвхиждэг нь хамгаалалтын програмд өртөх магадлал бага байдаг гэж үзсэн байна.
Panda -ын техникийн дарга Luis Corrons ны хэлсэнээр"Сүүлийн хагас жилд илэрч буй вирусын хэмжээ маш өсч байна. 20 оод жилийн турш 18 сая вирусийн бүртгэл хийсэн боловч энэ тоо сүүлийн нэг жилийн доторхитой ижил шахуу байна. Энэ жилийн 7 сарын 31 ны байдлаар нийт вирусын бүртгэл 30 сая орчим болжээ. Харамсалтай нь хакерууд ялагч хэвээрээ л байна" гэжээ.

Тэргүүлэгч сайтууд хуучин ямар байсан вэ?

90 оны сүүлчээр бидний одоогийн мэдэх олон нийтийн хэрэглээ болсон сайтууд ийм байжээ.

Google.com in 1998

Google

Microsoft.com in 1999

Microsoft

Apple.com in 1999

Apple

Yahoo.com in 1999

Yahoo

Hotmail.com in 1999

Hotmail

Sony.com in 1997

Sony

BBC.co.uk in 1998

BBC

Amazon.com in 1999

Amazon

MSN.com in 1999

MSN

Adobe.com in 1998

Adobe

Altavista.com in 1999

Altavista

Хөгжилтэй бөгөөд үнэний хувьтай зураг

Програм хөгжүүлж байхад алдаа гарвал


Дээр нь дараад томоор үзээрэй.


BUG - Програмын алдаа
Developer - Хөгжүүлэгч
P Manager - Төслийн менежер
T Lead - Багийн ахлагч
Test team - Тестийн баг
Outside PM - Гадны төслийн менежер

XP -ынхээ taskbar -ыг windows 7 шиг болгох

Бидний өмнөх энэ нийтлэлд windows 7 -ын taskbar -ын гайхамшгийн талаар дурьдаж байсан. Тийм бол та windows xp ээ windows 7 -ын taskbar шиг болгох арга байна. Агуу програм хөгжүүлэгчид маань аль хэдийнэ дуурайлгаад хийчихжээ. Та энэхүү програмыг татаж суулгаад ажиллуулахад л боллоо. Энэ програм нь нээлттэй эхийн програм болохоор хэрэв та .NET дээр програм бичдэг бол кодыг нь татаж аваад өөрийн хэв маягтаа тааруулж засаж сайжруулж бас болно. Тэр ч байтугай арьсийг нь өөрөө сольж болох юм байна лээ.


http://sbar.codeplex.com/ ээс татаж аваарай

2009/08/13

Google Caffeine down...


Google шинэ хайлтын системээ гаргах гэж байгаа талаар бид урьд нь мэдээлж байсан билээ. Гэтэл уг шинэ сайтын туршилтыг хийж байсан www2.sandbox.google.com хаяг нь өнөөдрөөс эхлэн тодорхой хугацаагаар ажиллахгүй болжээ. Энэхүү шинэ сайтыг хөгжүүлж байгаа Codename багийнхан хэлэхдээ "Бид зарим нэгэн шинэчлэлтийг хийж байгаа. Тиймээс 4 дэх өдрын өглөөнөөс тодорхой хугацаанд хайлт хийх боломжгүй боллоо. Гэхдээ тун удахгүй бид хэвийн ажиллагаанд нь оруулах болно оо" гэжээ. Шинэ Google-ийг хөгжүүлж байгаа Caffeine байгийнхан "энэхүү сайт маань Google-ийн бүхий л давуу талыг агуулсан цоо шинэхэн бүтээгдэхүүн болж удахгүй олон нийтийн хүртээмж болох болно" хэмээсэн байгаа нь тэдний хувьд хэрэглэгчдээ өрсөлдөгчиддөө алдаж байж болох юм гэсэн хардалтыг хэн бүхэнд төрүүлж байгаа биз ээ.

Хуучирсан технологиудыг нэрлэж байна

Бидний мэдэж ч амжаагүй байхад зарим технологиуд нь аль хэдийн зохион бүтээгдээд, хүмүүсийн хэрэглээг хангачихаад, бөөн бөөн магтаалаар бөмбөгдүүлчихээд, одоо хуучин гэдэг нэрийн дор ичингүйрэн зогсож байна. Эдний буруу ч гэж юу байх вэ, зүгээр л дэлхий нийтээр хуучирсан гэдэг технологид орж байгаа хэд хэдийг нь ийнхүү тодорхойлжээ. Угаасаа ямар ч бүтээгдэхүүнд амьдралын мөчлөг гэж байдаг хойно доо.

1. Arcade гэж нэрлэгддэг видео тоглоомын өрөөнд хүн орж ирэхээ байж ээ
Америкчууд цайныхаа мөнгөөр тоглоом тоглон, хэсэгхэн зуур ч гэсэн амсхийдэг байсан цаг саяхан гэнэ ээ. Мортал Комбат, Пинболл, 777 зэрэг олон олон тоглоомууд дэлхий даяар алдаршиж, тоглоомын газрууд ч хаа сайгүй үүсч, үйл ажиллагаа нь өргөжиж байсан гэдэг. Гэтэл ихэнх тоглоом сонихогчид гадуур явахаа байж, гэр амьтай болсоноор энэ цаг ард хоцорсон гэнэ. Одоо компьютер тоглоомын газрууд ч эхнээсээ хаагдаж эхэлсэн байна.

2. Hard Disk-ний зайнд санаа зовдог цаг өвөөгийн үед үлджээ
Анх 80mb-ийн диск гараад түүнийг нь нэлээд хөрөнгөлөг, чинээлэг хүмүүс хэрэглэдэг байсан цаг саяхан гэнэ. Харин одоо мега биш, гега биш, бүр террагаар хэмжигдэх hard disk-нүүд бүтээгдчихээд, 70 ам.доллар хүрэхтэй гүйтэй үнээр худалдаалагдаж байгаа ажээ.


3. Утасны завгүй дуудлага
Бид сайн мэдэхгүй, бид сайн хэрэглэж ч үзээгүй voicemail болон call-waiting зэрэг технологиудад америкчууд баярлаж явдаг гэнэ ээ. Тэд утасныхаа эвдэрхий дууг үзэн ядаж явдаг байсан юм байлгүй.

4. Сохроор болзоонд явдагийг болих хэрэгтэй, больж ч байгаа юм байна
Залуус яадаг гэнэ үү, тэд уулзах гэж байгаа нэгнээ ерөөсөө хараагүй, уулзах газраа ч мэдэхгүй байж шууд л болзоо гээч зүйлийг төлөвлөөд тогтоочихдог хүмүүс гэнэ. Харин нөгөө уулзах гэж байгаа хүн нь ямар ч хүн байгаа юм билээ. Үүнээс болж олон ч хэрэг төвөг, гэмт хэрэг гарч байсан байх. Харин Google мэтийн хайлтын сайтуудыг ашиглан, нөгөө хүнийхээ нэрийг л мэдэж байвал түүний талаарх бүх мэдээллүүдийг авч болох юм гэнэ. Гэхдээ энэ зөвхөн нөгөөх л өндөр хөгжилтэй, бүртгэл сайн хийгддэг улсуудад бий болж болох явдал юм. Харин Монгол улсад маань хэн нэгэн байтугай, аль нэг байгууллагын талаар мэдээлэл авах хэцүү байдаг шүү дээ.
Залуусаа бид ийм нөхцөлд амьдарч байгаа, ийм улсад хөгжиж байгаа учраас сэрэмжээ хэзээд нэгдүгээрт тавих хэрэгтэй! Sezon танд зөвлөж байна.

5. SysOp-оор чатлах хуучирсан
Энэ 1970-аад оны эхээр хүмүүсийн хэрэглээнд хүчээ авч байсан, компьютерээс өмнөх үеийн электрон харилцааны ситемийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсч байвал энд дарна уу.



6. Typewriter-ээр хурдан бичих дасгал хийх
Цаана чинь маш хямдхан арван хурууны бичээчид аутсорсинг хийгээд, хийх зүйлгүй, бараг зүгээр сууж байна. Хавтгай дэлхийд одоо хүмүүс заавал бичээч байх албагүй болжээ. Тэд бичих ажлаа хямд ажилчдад даатгаж өгөөд, өөрсдөө илүү хэрэгтэй зүйлсээн хийж суудаг гэнэ. Гэхдээ бидэнд бол хэрэгтэй л дээ.

7. Модем холбоход гардаг дуу
Энэ дууг сонсохыг хүсвэл энд дар. Дараа нь "connect" товчлуурыг дарснаар америкчуудын хамгийн танил дууг сонсож болох нь ээ.

8. Хальсан дээр бичлэг хийх

9. Кассете

10. Хэрэгтэй мэдээллүүдээ Floppy дискен дээр хадгалах

11. Дуртай дуугаа сонсохын тулд машиндаа ipod юмуу гар утсаа механикаар холбодог цаг өнгөрсөн. Одоо Bluetooth гэдэг асар том дэвшилтэт технологийг ашиглаж байгаа.

12. Кино үзэхийн тулд заавал ямар нэгэн кассете, дискен дээр бичих шаардлагагүй болсон.

13. Үг үсгийг заавал дүрмийн дагуу бичдэг цаг өнгөрчээ. Текстүүдийг аль болохоор товч хийх нь илүү хялбар болжээ. Тухбайлбал, 2garin, ok, lol, lvr, sda, i love u, dont u thnk? гэх мэт, олон олон үг энэ мэтээр дуудлагаараа товчлогддог болсон байна.

14. Одоо бөмбөгөр CRT мониторын өмнө суухыг хэн хүсэх вэ

15. Шинээр ямар дуу, киноны CD, DVD ирсэнийг мэдэх гэж дэлгүүрүүдээр явах

16. Phonebook-нээс утасны дугаар хайж, хугацаа алдах. Google-ээс GOOG-411 гэсэн шинэ утасны үйлчилгээ гарсан гэнэ.

17. Ямар нэгэн текст, зураг хуулахын тулд хар цаасыг хэрэглэдэг байсан цаг саяхан.

18. Бичиг баримтуудыг Факсаар явуулах

19. Хөгжим тоглуулагч "нүргээнт хайрцаг"-уудаа хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ? Ipod үүнийг бодвол хамаагүй дээр биз.

20. Ямар нэгэн мэдээлэл олох гэж тээврийн зардал гаргах хэрэггүй.

2009/08/12

Хамгийн анхны browser-ыг харуулсан хамгийн анхны дэлгэцний зураг

Үйлдлийн системээсээ өгсүүлээд бүх юм нь их больхи байжээ. Харин энэ ямар үйдлийн систем юм бол доо. Windows л байх гэж би бодож байна.

Microsoft, Nokia хоёр нэг модон дээр зэрэгцээд суух нь ээ


Бидний өмнө нь та бүхэнд мэдээлж байснаар, Apple-тай Microsoft-ынхон iphone-ий программуудынх нь түвшинд өрсөлдөж байгаа гэж байсан билээ. Харин хэдхэн цагийн өмнө нөгөө Microsoft-ийнхон чинь өрсөлдөгчийнхөө өрсөлдөгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулчихаад, одоо хамтарч хийх ажлуудаа төлөвлөөд сууж байна гэнэ.
Microsoft-ийн бизнесийн хэлтсийн ерөнхийлөгч Стивен Елоп болон Nokia-гийн төлөвлөгөөний хэлтсийн ерөнхийлөгч Каи Оистамо нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг ажиллагаанд Nokia компани гар утаснуудаа сайжруулж, Microsoft компани утасны application-үүдийг хөгжүүлэн Apple-тай өрсөлдөх стратегиа боловсруулж байна. Тухайлбал, mobile Office-ийг Nokia загварын гар утаснуудад тааруулж боловсруулах боломжтой гэсэн яриа уг уулзалтын хамгийн гол сэдэв болж байсан байна.
Хавтгай ертөнц дэх хамгийн хүчтэй хөшүүрэг болох өрсөлдөөн гэгч энэ зүйлийн асар өргөн давалгаанд цахим ертөнц маань ямар ч бэхлээсгүйгээр урсан одлоо. Одоо аваргууд өрсөлдөж байна, харин энэ нүргээн дунд жижгүүдийн өрсөлдөөн үл мэдэгдэм боловч чичиргээн нь хэзээ нэгэн цагт давалгаа болж, бидний төсөөлж ч чадахгүй байгаа тэрхүү "ирээдүй" ертөнцийг бүтээх биз ээ.

Google .vs. Bing



Та бид интернетийн ертөнцөөр аялж эхэлсэн цагаасаа л Google.com-той нягт найзалсаар ирсэн билээ. Тэдний хайлтын систем анх үнэхээр болхи байсан. Зөвхөн холбоотой үгсээр хайдаг, файлын төрлөөр хайдаггүй, хайлтын үр дүн тийм ч оновчтой гарч ирдэггүй г.м. Харин өнөөдөр тэд дэлхийн шилдэг брэнд болтлоо хөгжиж чадаад байгаа талаар бид өмнө мэдээллэсэн билээ. Тэгвэл бид одоо цоо шинээр мэндлээд байгаа Bing.com хайлтын системийг танилцуулж байна. Microsoft корпорациас бидэнд шинээр санал болгож байгаа энэхүү хайлтын систем нь Google.com-ийг бут цохихоор тулаандаа бэлэн болоод байгаа ажээ. Урьд нь Microsoft компани маань MSN, Live search гээд хайлтын системээ гаргаж байсан. Бизнесийн жам ёсоор эдгээр бүтээгдэхүүнүүдийн амьдралын мөчлөг дуусаад одоо дараагийн бүтээгдэхүүнээ та бидэнд санал болгоод байгаа нь энэ биз ээ.

Нэлээд хэд хоног хэрэглэж үзэхэд энэ сайтад Гүүглээс илүү зүйлүүд байгаа ч мөн сул талууд ч цөөнгүй ажиглагдлаа. Ерөнхийдөө загварын хувьд бол үнэхээр тасархай, илүү дутуу зар сурталчилгаа байхгүй хэрнээ уйтгартай гүүглийн цагаан дэлгэц угтахгүй. Мэдээллээ ангилж харахад илүү амар. Ердөө зүүн талын товчлуур дээгүүр дарахад мэдээлэл нь эх үүсвэр, дүрсний чанар, бичлэгийн урт богиноор ангилагдаад гараад ирнэ. Гэхдээ зарим хэрэглэгчдийн хэлж байгаагаар үр дүн нь Гүүглийг хэзээ ч гүйцэж чадахгүй. Яаж ч хөгжүүлээд Гүүглийг ойрын 10-н жилдээ гүйцэхгүйдээ гэсэн байх юм.Ингээд шинэхэн хайлтын системээ та бүхэн өөрийн биеэр орон туршиж үзээрэй.
www.bing.com
Эдгээрийг харьцуулж үздэг сайт хүртэл нээгджээ. Энд дарж ороод шууд харьцуулалт хийж үзнэ үү.
Та бүхэнд мөн бусад хайлтын системүүдийг хэрэг болж болох юм хэмээн үлдээе!
www.ask.com
www.altavista.com
www.yahoo.com

2009/08/11

Шилдэг 5-н зураг засварлагч програм

Компьютерийн програм хангамжийн салшгүй нэг хэсэг бол зургийн програм байдаг. Та гэр бүлийн зургаа янзлахаас эхлээд вэб хийх зураг зурах зэрэг компьютертэй холбогдсон бүхий л зүйлд зургийн програм ашигладаг. Харин та ямар зургийн програм илүү ашиглах дуртай вэ? Хэрэглэгчийн судалгаагаар доорх 5-н програм шалгарчээ. Шалгаруулалтын сүүлчээс дурьдвал:

5. Pixelmator

Pixelmator бол MAC үйлдлийн системийн хамгийн хүчирхэг бөгөөд хурдтай зургийн програм юм. Маш гоёмсог интерфэйстэй бөгөөд layer зохион байгуулалттай. олон тооны зургийн хэрэгсэлтэй бөгөөд зургийг хялбар засах боломжуудтай. Photoshop-ын гайхамшгуудыг бүгдийг нь агуулаагүй ч гэсэн MAC-ын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авдаг.

4. Inkscape

Нээлттэй эхийн (open source) вэктор зургийн програм юм. Adobe Illustrator, CorelDraw болон Xara X-тай ижил. Үүнийг байнгын үүсгэдэг файлын төрөл нь вэбд дэмжигддэг Scalable Vector Graphics (SVG) юм. Энэ програмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай

3. Fireworks

Adobe -ын вэб хөгжүүлэгчдэд зориулан гаргасан зургийн програм юм. Үүний Photoshop-ын том ах гэж нэрлэж болно. Вэктор болон Растер зургийн аль алин дээр нь ажиллаж чаддагаараа Photoshop оос ялгаатай. Fireworks нь вэб хөгжүүлэгчдээс илүү их үнэлгээ авдаг.

2. GIMP

GIMP (GNU Image Manipulation Program) нь нээлттэй эхийн маш хүчирхэг зургийн програм юм. Бараг бүх үйлдлийн систем дээр ажиллаж чадна гэж хэлж болно (Windows, Linux, Mac). Програмын интерфэйсийг хэрэглэгч өөрийнхөөрөө тохируулж болдог. JPG, GIF, PNG, TIFF, болон PSD зэрэг форматын зургийг үүсгэх боломжтой юм.

1. Photoshop


Гайхаад байх зүйлгүйгээр шууд ялагч болно. Судалгаанд оролцсон хэрэглэгчдээс бараг бүгд энэхүү програмыг илүү гэж үнэлсэн. Үнэхээр ч үнэн юм. Орчин үеийн зургийн програмын хөгжил photoshop-ын араас л явж байна. Гэхдээ сайн зүйл байхад бас муу зүйл байна. Тэр нь олон хэрэглэгчид удаан гэжээ.

Компьютерийнхаа ажиллагааг хурдасгах 50 зөвлөгөө. 1-р хэсэг

Компьютертаа ямар нэг мөнгө төлж шинэ төхөөрөмж нэмэлгүйгээр хурдыг нь сайжруулах арга зөндөө байна. Доор өгөх зөвлөгөөг та маш анхааралтай хийх хэрэгтэй. Буруу хийвэл зарим нь таны компьютерийг эрсдэлт оруулж ч мэднэ. Тийм болохоор та зарим нэгийг нь хийхгүй байсан ч болно.

1. BIOS -оо сайжруул
Зарим компьютер үйлдвэрээсээ гарахдаа алдаатай BIOS той байдгаас болж хурданд нөлөөлдөг. Хэрэв BIOS -ын дагалдах програм нь байгаа бол асах үед гарах дэлгэцнээс BIOS -ынхоо version -ыг хараад үйлдвэрлэгч байгууллагын албан ёсны сайтаар орж шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаад татаж авч сайжруулах хэрэгтэй.

2. Хэрэггүй төхөөрөмжүүдийг хаа
Компьютер ажиллах үедээ бүх төхөөрөмжөө шалгадаг. Тэрчлэн үйлдлийн систем хүртэл тэр бүрийг шалгаж ажлын горимд бэлдэж байдаг. Тэгэхээр хэрэггүй төхөөрөмжүүд(Уян дискний үүр, нэмэлт дууны төхөөрөмж, нэмэлт сүлжээний төхөөрөмж гэх мэт.)- ийг хаах хэрэгтэй. Жишээлбэл: уян дискний үүр компьютер асах болгонд тачигнаж дугараад л их төвөгтэй. Бас explorer дээр явж байгаад санамсаргүй дарчхаар диск байгаа эсэхийг шалгаад хичнээн уддагийг мэдэж байгаа байх. Тэгэхээр START->RUN->devmgmt.msc гэж ороод хэрэггүй гэсэн төхөөрөмж дээрээ хулганы эсрэг товчоо дараад Disable ыг сонгоод хаачих

3. Компьютер асалтыг удаашруулагч
Бас нэг хугацаа алдуулдаг зүйл бол Memory тестлэгч. Үүнийг хаахдаа Bios руугаа ороод цэснүүд дотроос Extended Memory Test -ыг хайж олоод Quick Boot юм уу эсвэл Fast boot гэсэн аль нэг сонголтыг нь хийчих.
Дараагийн нэг зүйл үйлдлийн систем аль дискнээс унших вэ гэдэг дээр удааширдаг. Та Bios-ынхоо ихэвчлэн Startup->Boot дотор байгаа priority жагсаалтаас hard дискээ хамгийн дээр нь сонгох хэрэгтэй. Ихэнхдээ CD нээс уншихаар сонгогдсон байдаг учир та ямар нэг CD компьютертаа хийчихсэн байвал уншиж удааширдаг.

4. USB hard дискээ шалга
Хэрэв таны компьютерт USB hard диск залгаатай байгаа бол компьютер асах үедээ эхлээд энэ дискнээс үйлдлийн систем хайдаг. Тэгэхээр үүнийг шалгах хугацааг нь багасгах эсвэл бүр хаах боломж байдаг. Зарим компьютерийн BIOS -д USB Mass Storage Delay гэсэн нэрээр байдаг ба үүнийг тоог нь багасгах хэрэгтэй.

5. CPU -нд overclock хийх
CPU-ны давтамжийг нэмдэг тохиргоог хийснээр таны компьютер урьдныхаасаа 10-с 20 % хурдан болдог. Гэвч нь маш эрсдэлтэй тохиргоо юм. Тохиргооны хэмжээ ихсэх тусам компьютерээс шаардах тогны хэмжээ ихэсдэг. Энэ нь тэр хэмжээгээрээ эрсдэлийг нэмж байгаа юм. Гэхдээ та өөрийнхөө компьютерийн брэнд болон хувилбарыг сайн мэдсэний үндсэн дээр мөн сайтаас тухайн төхөөрөмж дээр overclock хийж болох эсэхийг мэдсэний дараа хийгээрэй. Энэ сайтад энэ талаар мэдээлэл зөндөө байдаг.
6. Аюулгүй overclock
Хэрэв та Intel Core 2 Duo юм уу эсвэл Core i7 CPU -тэй бол BIOS -ын тохиргоонд чинь 'Intel Dynamic Acceleration' юм уу 'Turbo Mode' тохиргоо байдаг. Үүнийг идэвхижүүлж хурдыг нэмнэ.

7. Laptop-ныхоо сэнсийг цэвэр байлга
Сэнс нь бохирдсоноос болоод эргэх хурд нь буурч CPU халдаг. CPU халаад ирэхээр компьютерийн хурд удааширдаг. Тийм болохоор laptop-ны сэнсийг цэвэрлэж байх хэрэгтэй. Мэдээж задлаж байгаад цэвэрлэнэ. Хэрэв задлаж чадахгүй гэж бодож байгаа бол сенс үлээдэг хэсгийг байнга цэвэр байлгаж нүхийг нь ямар нэг юмаар таглалгүй агаар чөлөөтэй урсах байдалтай байлгах хэрэгтэй.

8. Graphic сайжруулах
Тоглоомчдод илүү хэрэгтэй. Desktop дээрээ хулганы эсрэг товчийг дарж тохиргооруу нь ороход хэрэв таны компьютер дээр боломжтой бол Nvidia Control Panel | Adjust GPU settings гэсэн тохиргоо байгаа. Үүний "Core bus and memory bus" гэсэн тохиргоог нэг тоогоор нэмэгдүүлэх тоолонд хурд өснө. Гэвч хамаагүй ихэсгэвэл систем алдаа өгдөг. Энэ тохиргооны талаар дэлгэрэнгүйг та эндээс үзээрэй.

9. Graphic-ыг аюулгүй сайжруулах
Зарим "PCI Express" graphic карт "PEG link mode" гэсэн тохиргоотой байдаг. Энэ тохиргооноос сонголт хийснээр хурдыг нэмэх боломжтой.

10. RAM -ын бүтээмжийг сайжруулах
BIOS оосоо "CAS Latency" тохиргоог нэгээр буулга. Тэгээд эргэж үйлдлийн системрүүгээ ороод ажиллаад асуудалгүй байвал дахин багасга. Энэ үйлдлүүдийг давтаж байтал систем ямар нэг байдлаар доголдох тохиолдолд буцаж нэгээр ихэсгээд тохиргоо яг тохируулагдана.

11. BIOS засварлах
Та Nvidia driver -тай бол боломжгүй. Интернэтээс Nibitor -ыг татаж аваад ажиллуул. Tools | Read BIOS | Select device тохиргооруу ороод graphic картаа сонгоод OK дар. Дараа нь Tools | Read BIOS | Read into Nibitor -ыг дар. Илүү дэлгэрэнгүй тохиргоог эндээс үзээрэй.

12. Сүлжээнээс хамаарсан асуудлыг багасгах
Windows Vista тоглож байгаа дуу болон видеог зогсоох үед сүлжээний дамжуулалтанд хязгааралт тогтоодог. Энэ нь өндөр хурдтай сүлжээний хувьд шал дэмий зүйл юм. Доорх тохиргоогоор болиулна. START->RUN->HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\Multimedia\SystemProfile-> NetworkThrottlingIndexValue нэртэй DWORD утга үүсгээд 70 гэж өг. Ер нь бол байнгын утга нь 10 байдаг. Харин бүрэн зогсооё гэвэл FFFFFFFF гэсэн утга өгчих.

13. Turbocharge GMA
Ихэнх laptop Intel's Graphics Media Accelerator (GMA) video chipset ашигладаг. Энэ нь тоглоомчдод хэтэрхий удаан юм.
GMABooster нь харин GMA clock rate -ыг 2.4 дахин нэмэгдүүлдэг.

14. Аcoustic төлөвийг хаах
Зарим BIOS -ын тохиргоо hard -ыг нам тайван ажиллуулах зарчимтай байдаг. Энэ нь сайхан сонсогдож байгаа боловч хурдыг хязгаарлаж байдаг. Хэрэв та энэ баригдмал байдлаас гарахыг хүсвэл BIOS оосоо "HDD Acoustic mode" гэсэн тохиргоо байгааг шалгаарай.Хэрэв байвал энэ хаягаар орж зааврын дагуу тохируулаарай.

15. Cache -ыг өсгөх
START->RUN->devmgmt.msc руу ороод hard дискээ сонгоод хулганы эсрэг товчийг дарж тохиргооруу ороод Policies хэсэгт "Enable advanced performance" -ыг сонго. Ингэсэнээр windows -ын ашиглах cache -ын хэмжээ өсч хурд нэмэгдэнэ.

Google хайлтын системийнхаа шинэ хувилбарыг гаргах нь ээ

Google -ынхан албан ёсоор энэ талаар зарлаагүй байгаа юм байна. Гэвч google -ын шинэ төсөл болох "Google -ын хайлтын дараагийн үе шат" -ныхаа төслийн ажилд ороод байгаа юм байна. Энэхүү гарах хувилбар нь зүгээр нэг жижиг сайжруулалт биш бөгөөд үүнийгээ шинэ хувилбар гэж нэрлэж байгаа юм байна.
Одоогоор төсөл хийгдэж байгаа бөгөөд хайлтын системийнхаа шинэ хувилбарыг онцгой болж чадна гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна.
Албан бус яриагаар "Google -ын хайлтын системийн шинэ хувилбар нь өгөгдлийн index-лэлтийн хувьд маш хурдан бөгөөд илүү нягт нямбай олон хэмжигдэхүүн тусгагдана. Шинэ хувилбар нь хуучин хайлтын систем дээрээ суурилах болохоор ихэнх хэрэглэгчдэд ялгааг нь мэдрэхгүй боловч вэб хөгжүүлэгч болон хайлтын системийг гүнзгийн түвшинд ашиглагчдад ялгаа нь мэдрэгдэнэ" гэсэн байна.

Хуучин хувилбар нь:



Шинэ хувилбар нь:



Шинэ хувилбарыг энэ хаягаар орж туршиж үзэж болох юм байна.

2009/08/10

Ямар програмчлалын хэл сурвал зохих вэ?

Маш олон програмчлалын хэл байдаг боловч аль нь илүү вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрвээ мэргэжлийн хүнээс асуувал тэр нь илүү гээд хэлчих програмчлалын хэл олдохгүй байх. Хэл бүр тус бүрийн онцлог шинжтэй бөгөөд ямар орчинд ямар зүйл хийж гүйцэтгэхээр зориулагдаж анх үүссэн бэ гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг. Хэрэв та ямар нэгэн програм бичих гэж байгаа бол доор бичих зүйлийн дараа аль програмчлалын хэлээ сонгох вэ гэдэг төсөөлөлтэй болно гэж бодож байна.

Windows хөгжүүлэгч
Сүүлийн үед C# хэлийг windows -ын орчны програм бичихэд илүү хэрэглэдэг болсон. C++ болон JAVA хэлний онцлог шинжүүдийг нэгтгэж гаргаж ирсэн програмчлалын хэл юм.

Хурдан вэб хөгжүүлэгч
PHP бол хурдан вэб хийж хөгжүүлэхэд тохиромжтой хэл юм. Урт хугацаанд үргэлжлэх томхон хэмжээний ажилд тохиромжгүй байдаг. Харин WordPress -тэй холбоотой бүх юманд үндсэн хэл нь болж байдаг.

Вэбийн үргэлжилсэн хөгжүүлэгч
Python нь php -ын дараагийн алхам гэж нэрлэгддэг. Сүүлийн үеийн нэлээдгүй олон веб программуд python дээр бичигдсэн байдаг бөгөөд өөр олон олон нэмэлтүүдийг хийх боломжийг олгодог давуу талтай.

Ерөнхий веб хөгжүүлэгч
HTML, CSS, Javascript зэрэг нь таны хэрэглэх чухал вэб хөгжүүлэгч хэрэгсэл яахын аргагүй мөн.

Бааз өргөжүүлэгч
XML болон JSON нь баазын өгөгдөл дамжуулах үндсэн стандарт болдог.

Өгөгдлийн сан хөгжүүлэгч
SQL нь бүхий л програм хийхэд маш чухал оролцоотой. SQL-ийн стандарт бичилтийг сурсан байхад Microsoft SQLServer, Oracle, DB2, MySQL дээр хийгдсэн өгөгдлийн баазыг чөлөөтэй хөрвүүлж чадна.

Програмын дэд хэрэгсэл
Энэ хэсэгт ихэнх script хэл ордог. Эдгээр script хэлүүд нь ямар нэг framework буюу суурь програм дээр үндэслэн ажилладаг. Эдгээрт Cygwin, Perl, Lisp, Prolog зэрэг хэлүүд ордог

2009/08/09

Facebook-ийн тоглоом хөгжүүлэгч Zynga 72 сая хэрэглэгчтэй болжээ.


Өнөөдөр монгол дахь сайтууд маань хандалтаа нэмэгдүүлэхээр янз бүрийн л арга хэрэглэж хоорондоо өрсөлдсөөр байгаа билээ. Тэгвэл би өнөөдөр энэ аргад нь бас нэгэн санаа өгөх гэж байна.

Та бүхэн Facebook-ийг сайн мэдэх байх аа. Social Network гэж олон нийтэд зориулсан сайтын салбарт тэргүүлэгч компаний нэг. Тэдний хэрэглэгч мэдээж хэдэн зуун саяар хэмжигдэнэ. Тэгвэл тэр сайттай хамтран ажилладаг Zynga компани нь 2хон долоо хоногийн дотор 12 сая хэрэглэгч эгнээндээ нэгтгэж нэг сард хандаж байгаа байнгын хэрэглэгчдийн тоо нь 72 саяд хүрчээ. Энэ бол галзуурмаар тоо. Тэдний жилийн орлого 100 сая долларт хүрчээ. Мөн тэдний мэдэгдэж байгаагаар хэрэглэгчдийнхээ тоог сард 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээрээс нь орлогоо 500 саяд хүргэх шинэ шинэ санаануудыг бодож ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Facebook-д тоглоом хөгжүүлдэг 2 дахь том компани бол Playfish. Тэдний сарын байнгын хандалт нь Zynga-аас 2 дахин бага буюу 35 сая байсан гэж Facebook-ийн хамт олон мэдэгджээ.

Тэгэхээр би ямар санаа хэлэх гээд байна вэ гэвэл сайт нь өөрөө сайн байхаас гадна бусад салбарынхаа мэргэжилтнүүдтэйгээ хамтран сайн ажиллавал байнгын хэрэглэгчдээ байнга барьж чадах юм. Facebook-ийн хэрэглэгчдээсээ авсан санал асуулгын үр дүнгээр бол 30 хувь нь найз нөхөдтэйгээ харилцах гэж бус тоглоомондоо амжилт гаргах гэж найз нөхөд олныг нэмдэг гэсэн байна. Тэгэхээр үргэлж ганцаараа зүтгэж байдаг зарим хүмүүс маань бусадтай хамтран ажиллаж тэдний санааг вэбдээ тусгаснаар цаг хугацаагаа хэмнэхээс гадна нэг мэдэхэд л байнгын хэрэглэгч маш олонтой болж болох юм шүү!

Sony-гийнхон боломжгүй зүйлийг боломжтой болгож байна...



Үнэхээр гайхмаар юм. Sony corporation үнэхээр дэлхийд тэргүүлэгч гэдгээ батлахаар 2 TB байгтаамжтай Memory stick хийж эхлээд байгаа юм байна. 2 TB гэдэг чинь 2048 GB гэсэн үг шүү дээ. Хамгийн сүүлд тэд 32 GB-ийн Memory stick-ийг гаргаад байгаа бөгөөд одоо гарах гэж байгаа нь үүнээс 60 дахин их гэсэн үг юм. Тэд 2009 оныг зөөврийн хатуу дискний жил болгож хөгжүүлж байгаа бөгөөд энэ талаараа oss-formats.org сайт дээрээ дэлгэрэнгүй мэдээллэж байгаа билээ.
Мөн сайтад мэдээллэснээр уг memory-ийн мэдээллээ бичих хурд нь 480Mbps (60MB/s) бөгөөд унших хурд нь 160 Mbps (20MB/s) юм байна. гэхдээ найдвартай ажиллах хамгийн бага хурд нь 120 Mbps (бичих) 40 Mbps (унших) байх нь ээ.
Бидэнд хэзээ гарах нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд ямартай ч энэ мэдээлэл бусад технологийн компаниудаа сандралд оруулаад байгаа нь дамжиггүй юм аа. Саяхан л бид компьютертаа 20GB-ийн хатуу диск олох гэж зовдог байсан сан. Гэтэл өнөөдөр 2048GB-ийн багтаамжтай дискийг алган дээрээ тавиад явах боломжтой болох гэж байна шүү дээ. Технологи оо гэж...жижгэрсээр л...