2009/08/15

Firefox 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ

Саяхан хоёр долоо хоногийн өмнө Firefox нээлттэй эхийн browser програм 1,000,000,000 дахь download хийгдсэн гэсэн мэдэгдэл хийж, бусад өрсөлдөгчдөө цочирдуулжээ. Гэтэл үүний хариуд Microsoft-ийнхон иймэрхүү байдалтай хандаж гэнэ. Юу вэ гэвэл, Internet Explorer-ийн ерөнхий менежер Эми Барздукас гэгч "тэр 1 тэрбум гэсэн тоо ч яахав, харин түүнийг дагаад 1,5 тэрбум гомдол ирсэн шүү дээ" гэж бүдүүлэгдүү ярилцлага өгсөн байна. Харин Mozilla-гийнхан хариуд нь "гомдол санал гэдэг бол бидний туршлагыг илэрхийлж байгаа тоо, Firefox-д хэдий чинээ гомдол санал ирнэ төдий чинээ сайжрах болно." гэж хариулжээ.Тэд мөн onebillionplusyou.com гэсэн сайт нээж, энэ баярт явдлаа цахим ертөнцөөр тэмдэглэж байгаа гэнэ.

2 comments:

  1. Anonymous8/16/2009

    Firefox ч үнэхээр хэрэглэгчдийн таашаал хүлээсэн програм шүү

    ReplyDelete
  2. Тийм ээ, үнэхээр сайнууд нь л хүссэн хүсээгүй цойлж байгаа цаг даа.

    ReplyDelete

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа