2009/08/04

Google -ын Chrome үйлдлийн систем

Одоогоос 9 сарын өмнө google компораци Chrome интернэт хөтөчийг гаргасан бөгөөд 30 сая гаруй хэрэглэгч хэдийнээ хэрэглээд үзчихсэн байна. Chrome нь хэрэглэгч интернэтийн орчинд мэдээлэл хайх, и-мэйл шалгах, худалдаа хийх зэрэг бусад browser програмын хийж чадах бүхнийг хийж чадах аж. Гэтэл тун удахгүй chorome -ын нэмэлтээр ажиллах боломжтой Google Chrome үйлдлийн системийг гаргахаар төслийн ажилдаа оржээ.
Google chrome нь нээлттэй эхийн (open source) үйлдлийн систем болох бөгөөд netbook компьютер дээр шууд ажиллах байдлаар гарах юм. 2010 оны хоёр дахь хагаст хэрэглээнд гарах энэхүү үйлдлийн систем нь x86 болон ARM процессор дээр ажиллах боломжтой гэж google -ын албан ёсны блогоор мэдээлсэн байна. Үйлдлийн системтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа