
Өөрсдийгөө "Нууц нэртэнгүүд" хэмээн нэрлэсэн хэсэг хакерууд Австралийн Ерөнхий сайд Кевин Рудын гаргасан интернет хэрэглээнд шүүлт тавих, зарим вебүүдийг блоклох талаар гаргасан засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж, Австралийн засгийн газрын болон бусад албан ёсны сайтууд руу халдахаа мэдэгджээ.
Австралийн засгийн газраас хийгдэж байгаа тэрхүү шүүлтийн асуудал нь БНХАУ-ын интернет хэрэглээнд цэнзүүр тавьдагтай ойролцоо үйл ажиллагаа бөгөөд уг төсөлд тусгай зөвшөөрөл авсан хэрэглэгчдэд интернетийг бүрэн ашиглах эрх олгох ба орон даяар интернетийн хурдыг 70%-иар бууруулах санал гаргажээ.
Уг "цахим дайралт" Австралийн орон нутгийн цагаар 2009 оны 9-р сарын 9-ний өдөр эхэлсэн ба 18 минутын дараа Асвтралийн Ерөнхий сайдын хувийн веб сайт хакердуулж, хакеруудын алганы амтыг хүртжээ.
Үүний хариуд Засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ, "Бидний төсөлд зөвхөн хүүхдүүдийг садар самуунд уруу татах явдлыг багасгах зорилготой үйл ажиллагаанууд тусгагдсан" хэмээжээ.
Аргагүй л хавтгай болсон дэлхий юм даа. Гэхдээ зохион байгуулалттай байхгүй бол хэт хавтгайралт үндэсний аюулгүй байдалд ч халтай шүү дээ.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа