2009/10/07

Дэлхий дээрх хамгийн том 9-н механик мангас

Та бидний хэрэглэж байгаа техник технологиуд өдөр ирэх тусам жижгэрсээр, бараг харагдахаа ч байж байх шиг. Харин аварга том, бүр нүсэр том байхаас өөр аргагүй тийм техникүүд ч гэсэн байдаг. Тэдгээрийг бүгдэнг нь хүмүүс л бүтээсэн. Гэхдээ хүнтэй харьцуулашгүй. Ингээд тэдгээр хүмүүсийн алмайрлыг төрүүлдэг 9-н мангастай танилцацгаая.

  1. Эргэдэг хутгууртай эксковатор-Bagger 293 гэж нэрлэгддэг энэ төхөөрөмж 14.2 мянган тонн жинтэйгээрээ "хамгийн хүнд техник хэрэгсэл" гэж Геннисийн номонд бичигддэг. Үүгээр их хэмжээний шороог, хурдан хугацаанд ухахад ашигладаг.
  2. Хэвлээр явагч тээвэрлэгч-1,341 морины хүчтэй 4-н генератортай, 2,750 морины хүчтэй 2 дизель хөдөлгүүртэй. Энэ техникээр хамгийн хүнд зүйлүүдийг тээвэрлэхэд ашигладаг.
  3. Нарны зайн хураагууртай аварга зуух-Хамгийн дээд тал нь Фарангейтийн 5,430 хэм дулааныг ялгаруулдаг. Үүнийг ган хайлуулах, цахилгаан гаргах, нүүсхүчлийн хийг түлш болгон хувиргахад хэрэглэдэг.
  4. Супертанкер-105,000 акр газарт 20,000 галлон шавжны хор цацахад Боинг 747 онгоцыг л ашиглана.
  5. Strepu Thieu-Усан онгоц өргөгч хамгийн өндөр байгууламж.
  6. Аварга Хадрон Коллайдр-Франц, Швейцарыг дамнан 17 миль газар доорх нүхэнд байдаг Аварга хурдасгуур.
  7. Хонгил гаргагч өрөмдөгч машин-Энэ машиныг ямар ч хөрсийг нүхлэж, аварга цооног ухахад ашигладаг.
  8. Аварга том дизель хөдөлгүүр-80,000 морины хүч гаргах хүчин чадалтай.
  9. E-126 салхин сэнс-Европын 5,000 өрхийг цахилгаанаар хангадаг, Германд суурилуулсан.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа