Монголын вэб сайтууд баннертаа булагдчихсан байдаг. Дундаас нь мэдээллээ олж үзэх гэж нүд бүр ядарчихдаг. Бас тэр нь вэб ачаалах хурднаас ихээхэн зулгаадаг. Яахав мөнгө олох ганц хэрэгсэл нь юм. Гэхдээ бас хэрэглэгчдээ бодох л хэрэгтэй. Тэр олон баннераа олон хуудсууддаа хуваарилж гаргавал хэн л бухимдаад байхав. Гэтэл тэр асуудлыг хэрэгжүүлж хэрэглэгчдээ нэгдүгээрт тавьдаг сайт тун ховор. Тиймээс энэ аргыг зааж өгөхөөс яахав. Мэдээж та Firefox ашигладаг бол энэ зүйл маш хялбархан болно.
1. Adblock plus гэж нэрлэгдэх Firefox -ын addon -ыг татаж суулгаарай. Тэгээд firefox -оо хаагаад дахин нээ.
2. Тэр баннераар булаад байгаа вэбрүүгээ ороод яршиг төвөг болсон баннер дээр хулганаа аваачихад Block гэсэн бичиг гарч ирнэ. Тэрийг нь дарчих. Гарч ирэхгүй байвал хулганы эсрэг товчоо дараад Adblock plus: Block Image гэдгийг сонгоорой. Таньд санал болгоход доорх гарч ирэх цонхноос Custom -ыг сонгоорой. Тэгэхгүй бол зарим вэбийн бүх зургийг block хийчиж мэднэ. Гэхдээ блок хийлээ гэхэд буцааж болно гэдгийг санаарай.
За тэгээд энэ хаягаар ороод үзэхэд бүх зүйл тайлбартайгаа байгаа дөө. Харин энэ хэрэгслээр бас вэбийнхаа баннерыг блоклуулахгүй арга ч бас байдаг л юм байна. Гэхдээ тэрийг нь энд бичээд яахав. Вэб програмистууд нь хайгаад олно биз.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа