2009/10/03

Windows 7 - үйлдлийн системд тохирно.


Бид урьд нь мэдээллэж байсанчлан Microsoft корпорацийн шинэ үйлдлийн систем болох Windows 7 нь хоёрхон долоо хоногийн дараа албан ёсоор худалдаанд гарах гэж байгаа билээ. Өдийг хүртэл туршилтын хувилбараа гарган хэрэглэгчдээс санал хүсэлтийг нь авч байсан тэд цаагуураа бас нэгэн санаа агуулж байсан нь Windows 7-г дэмждэг бүтээгдэхүүнүүдийн тоог олшруулах явдал байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөр нэгэн үйлдлийн систем гаргахад түүн дээр программ нь сууж ажилладаг бусад бүтээгдэхүүнүүдийг ч туршиж үзэх санаатай байжээ. Одоог хүртэл хүмүүсийн хэрэглэж байгаа Windows Vista үйлдлийн системийг дэмждэг бүтээгдэхүүний тоо 8786ш байхад худалдаанд ч гараагүй байгаа Windows 7 системд ажиллах бүтээгдэхүүний тоо аль хэдийн 6000 даваад явсан ажээ. Энэ нь урьд өмнө худалдаанд гарч байсан Windows үйлдлийн системүүдийг хол давсан тоо юм. Тиймээс Windows 7-той зэрэгцээд 6000 гаруй бүтээгдэхүүн худалдагдахаар доорх логог зүүн гангараад, хүлээгээд сууж байгаа ажээ.

Бид сүүлийн хэдэн сар программ хангамжийн болон техник хангамжийн олон байгууллагуудад зориулан туршилтын хувилбараа шинэчилсээр нэлээд завгүй байлаа. 60 гаруй программ хангамжийн лабараторид шинэчлэлт хийж, 6 удаа логоны уралдаан зохион байгуулж, 93 оронтой хамтын ажиллагааны харилцаа тогтоох гээд бидэнд хийх ажил мундсангүй. 17'000 компанийн 50'000 орчим программ хөгжүүлэгчид бидэнтэй нэгдэн ажиллажээ хэмээн тэдний багийнхан тэмдэглэжээ.

Тэгэхээр энэхүү программыг ашиглахаар дэлхий нийт бэлэн болсон, зөвхөн цаг хугацаа л тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг дарж байгаа ажгуу. Би ч ялгаагүй. Дэлхийн санхүүгийн хямралыг үл хайхран энэ агуу ажлаа ийнхүү олон нийтийн хүртээл болгох гэж байгаа Microsoft компани, түүнийг үүсгэн байгуулагч Bill Gates-ээр бахархахгүй гээд яахан билээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа