
1. Михаругийн гэрийн камера.
Энэ багажаар, бүх л жижиг сажиг нүх сүвийг, цаашлаад амны хөндийн харагдахгүй нарийн ширийн газруудыг дурандуулж, том дэлгэцэн дээр гаргаж ирэх боломжтой.

2. Hitachi-ийн эргэлдэх Razaq.
3500 RPM мотортой, хүчирхэг сахлын машинд энгийн сахлын тонгорог хайр зарлах биз. Яг л мэс заслын эмч шиг маш хүмүүсийн сахлыг нарийн нямбай, цэвэрхэн хусдаг гэнэ.

3. LG GD910 бугуйн гар утас болон Samsung S9110 бугуйн гар утас
Энэ багажийн авъяас чадварын заримаас нь дурдъя. 1,76 инчийн touchscreen дэлгэцтэй, bluetooth болон дууд танигч төхөөрөмжтэй, MP3 тоглуулна, И-мэйл функцтэй гэх зэрэг.
4. Sanyo-ийн зөөврийн нарны зай хураагуур

Байнгын ажилтай, тог цахилгааны талд санаа тавих завгүй явдаг хүмүүст зориулсан энэ зай хураагуур нь маш авсаархан, нимгэн, хөнгөн багаж гэнэ. Энэ багажаар MP3 тоглуулагч, гар утас, тоглоомны төхөөрөмжүүд, камера, зөөврийн компьютер зэргээ цэнэглэж болох нь ээ. Гэхдээ одоо зөвхөн Япончууд л хэрэглэж байгаа эд юм байна.
5. Soladey 3 сойз

Та бүхэн шүдний оогүйгээр сойзыг төсөөлж байна уу. Харин япончууд үүнд маш их дуртай гэнэ. Учир нь тэд ажил дээрээ хүртэл амаа угаадаг, хоол унд идсэнийхээ дараа шууд л амаа угаадаг. Харин тэдэнд заавал оо, сойз хоёроо зэрэг зөөгөөд явах сонирхол байдаггүй гэнэ. Харин энэ сойз гэх үү, багаж гэх үү, энэ төхөөрөмж сойз, оо хоёрыг зэрэг орлодог гэнэ.
6. Sega-ийн гэрийн од, огторгуйжуулах төхөөрөмж

Гэртээ сууж байгаад л огторгуйн оддыг ажиглаж, алжаалаа тайлахыг хүсэхгүй хэн байх вэ дээ. Төхөөрөмжөө асаагаад, гэрлээ унтраагаад л оддын бөөгнөрөл дундуур аялж, эх дэлхийгээ гаднаас нь ширтэж, алтан нартай халз тулгарах боломжийг энэ төхөөрөмж олгодог гэнэ.

7. I-O Data SEG Clip
Энэ бол нэг талаар USB stick, нөгөө талаар PC-д оролттой TV-ийн антены үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмж ажээ. Үүнийг АНУ-д хэрэглэе ч гэсэн боломжгүй, учир нь Японы free to air mobile TV service-д зориулагдан хийгдсэн юм байна.
8. Японы суултуур

Суултуураасаа салахаа болих вий дээ. Энэ суултуур нь хүмүүсийн хэсэгхэн зуур тухлах бүхий л нөхцөл бололцоог бий болгодог ачтан гэнэ. Учир нь хүн ирж байгааг мэдэн автоматаар таг нь онгойж, суусныхаа дараа алсын удирдлагын тусламжтайгаар намуухан дуу сонсч, хойшоогоо налан суухад таны нуруу буйдан дээр байгаа юм шиг амсхийж, алжаалаа тайлаад босох болоход автоматаар бүлээн ус шүршиж, бохирдсон хэсгүүдийг нь цэвэрлэж өгдөг юм байна.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа