2009/08/20

CBS (АНУ-ын бродкаст компани)-ийнхэн энэ намраас хэвлэмэл сэтгүүлүүд дээрээ видео сурталчилгаа байрлуулж эхэлнэ

Орчин үед зар сурталчилгаа гэдэг, бидний зүгээр л зурагтын реклам төдийгөөр ойлгодог энэ зүйл үнэхээр хүчээ авч байна. Энэ зүйлээр нийт дэлхийн мөнгөний урсгалын нэлээдгүй хэсэг нь хийгдэж байдаг. Харин одоо бүр сэтгүүлийн нүүрүүд хөдөлж эхлэх нь бололтой.
CBS-ийн маркетингийн албаны дарга Жорж Шварцер, "Бид дэлхий дээр гайхамшигийг бүтээх гэж байна. Бүтээх бүтээхдээ бүр одоо, энэ намраас, 9-р сарын 18-нд хэвлэгдэн гарах сэтгүүл маань видео сурталчилгаатай байх болно." гэжээ.
CBS-д маш олон байгууллагууд сурталчилгаагаа байрлуулах гэж өрсөлддөг бөгөөд бас л аваргуудын нэг болох Pepsi компани энэхүү анхны туршилтын сурталчилгааны эзэн байх юм гэнэ.
Уг шинэ технологийг Americhip гэдэг компани 2 жилийн судалгаа, туршилтын үр дүнд бий болгосон бөгөөд уг видео сурталчилгааг байрлуулах жижиг хэмжээний дэлгэц нь 2,7 мм зузаантай, 320х240-ийн хэмжээтэй, нимгэн видео дамжуулагч LCD дэлгэц байх юм байна.

За тэгээд итгэх эсэх нь та бүхний л дурын хэрэг. Харин та бидний амтархан үздэг "Харри Поттер" гэх үлгэрийн кинон дээр гардаг, хөдөлгөөнтэй сонингийн зургуудын зөгнөл биелэлээ олох цаг ойрхон ирчихээд байна шүү гэдгийг хэлмээр байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа