2009/08/10

Ямар програмчлалын хэл сурвал зохих вэ?

Маш олон програмчлалын хэл байдаг боловч аль нь илүү вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрвээ мэргэжлийн хүнээс асуувал тэр нь илүү гээд хэлчих програмчлалын хэл олдохгүй байх. Хэл бүр тус бүрийн онцлог шинжтэй бөгөөд ямар орчинд ямар зүйл хийж гүйцэтгэхээр зориулагдаж анх үүссэн бэ гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг. Хэрэв та ямар нэгэн програм бичих гэж байгаа бол доор бичих зүйлийн дараа аль програмчлалын хэлээ сонгох вэ гэдэг төсөөлөлтэй болно гэж бодож байна.

Windows хөгжүүлэгч
Сүүлийн үед C# хэлийг windows -ын орчны програм бичихэд илүү хэрэглэдэг болсон. C++ болон JAVA хэлний онцлог шинжүүдийг нэгтгэж гаргаж ирсэн програмчлалын хэл юм.

Хурдан вэб хөгжүүлэгч
PHP бол хурдан вэб хийж хөгжүүлэхэд тохиромжтой хэл юм. Урт хугацаанд үргэлжлэх томхон хэмжээний ажилд тохиромжгүй байдаг. Харин WordPress -тэй холбоотой бүх юманд үндсэн хэл нь болж байдаг.

Вэбийн үргэлжилсэн хөгжүүлэгч
Python нь php -ын дараагийн алхам гэж нэрлэгддэг. Сүүлийн үеийн нэлээдгүй олон веб программуд python дээр бичигдсэн байдаг бөгөөд өөр олон олон нэмэлтүүдийг хийх боломжийг олгодог давуу талтай.

Ерөнхий веб хөгжүүлэгч
HTML, CSS, Javascript зэрэг нь таны хэрэглэх чухал вэб хөгжүүлэгч хэрэгсэл яахын аргагүй мөн.

Бааз өргөжүүлэгч
XML болон JSON нь баазын өгөгдөл дамжуулах үндсэн стандарт болдог.

Өгөгдлийн сан хөгжүүлэгч
SQL нь бүхий л програм хийхэд маш чухал оролцоотой. SQL-ийн стандарт бичилтийг сурсан байхад Microsoft SQLServer, Oracle, DB2, MySQL дээр хийгдсэн өгөгдлийн баазыг чөлөөтэй хөрвүүлж чадна.

Програмын дэд хэрэгсэл
Энэ хэсэгт ихэнх script хэл ордог. Эдгээр script хэлүүд нь ямар нэг framework буюу суурь програм дээр үндэслэн ажилладаг. Эдгээрт Cygwin, Perl, Lisp, Prolog зэрэг хэлүүд ордог

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа