2009/08/09

Майкрософт маань Оffice.com гэсэн шинэ домайн худалдан авчээ.

Microsoft компани Office.com домайныг ContactOffice Group-ээс худалдан авчээ. 8 сарын 4-өөс эхлэн энэхүү домайн маань Майкрософтийн өмч болсон бөгөөд одоогоор энэхүү сайт ажиллаагүй байгаа юм байна. Тэрхүү сайтаараа word, excel, powerpoint болон onenote -ны онлайн хувилбарыг гаргах юм байна.
Мөн Microsoft маань Office 2010-ийн ажилдаа шургуу ороод байгаа. Анхны туршилтын хувилбарууд нь ч гараад байгаа. Түүгээрээ дамжуулан хэрэглэгчдийн ч санал хүсэлтийг авч илүү сайжруулж байгаа билээ. Энэ хувилбар нь portable бөгөөд та түүнийг суулгахгүйгээр хаана ч хэрэглэж болно гэсэн үг юм.

64-битийн үйлдлийн системтэй хэрэглэгчид маань харин доорх хаягуудаас татаж авч болно. Энэ нь харин Portable биш. Windows 7, XP, Vista - гийн 64 бит дээр ажиллах юм байна.
Шаардагдах компьютерийн үзүүлэлт нь:
Computer and processor: 500 MHz processor or higher
Memory : 256 Mb of RAM or higher
Hard disk : 2 Gb
Drive: CD-ROM drive or DVD drive
Display: 1024 x 768 or higher-resolution monitor



Operating system:
- Windows® XP SP3 64-bit),
- Windows Vista® with SP1 64-bit,
- Windows® Server 2003 R2 with SP2 64-bit,
- Windows® Server 2008 with SP1 64-bit,
- Windows® 7 64-bit.

Мөн Майкрософт маань өөрсдийн дэлгүүрүүдэд шинэ лого тавихаар шийдсэн байна. 2-хон хоногийн өмнө тэд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд шинэ логогоо АНУ-ийн патентийн газар болон барааны тэмдэгтээр батлуулж авсан байна. Гэхдээ тэдний лого тийм ч их өөрчлөгдөөгүй аж. Нөгөө л 4-н өнгө: улаан, ногоон, шар, цэнхэр. харин энэ удаа дөв дөрвөлжин болсон бөгөөд голоосоо эхлэн тодрох байдалтай болсон байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа