2009/08/09

Nero 9 үнэгүй хувилбар гаргажээ.




Бидний өдөр бүр ашиглан сд, двд бичдэг хүчирхэг программ маань үнэгүй татаж авч ашиглаж болохуйц хувилбар гаргасан байна. Саяхан Ask.com-ийнхон маань Nero-той гэрээ хийж уг үнэгүй програм дээр өөрсдийн түүлбарийг суулган зарим нэг функцийг нь хассанаар олон нийтэд үнэгүй цацах эрхтэй болсон байна. Энэхүү хувилбар нь зөвхөн CD, DVD бичих болон хуулах л боломжтой юм байна. Гэвч Nero бол аргагүй сайн программ. Өөрөөр хэлбэл найдвартай. Хайран сайхан CD-гээ найдваргүй программаар шатааж байсан хүмүүс цөөнгүй л байгаа байх.
Гэхдээ энэхүү хувилбарыг бас тийм ч зүүдэлмээр сайхан гэж хэлж болохгүй. Яг л Nero 9-ийн бүрэн хувилбарын араг яс нь гэж хэлж болно. Ердөө 55хан мб хэмжээтэй. Ингээд та бүхэн өөрсдөө туршиж үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Байнга кракадсан, эвдэлсэн про хэрэглэж байхаар хааяа бас найдвартай про-г үнэгүй хэрэглэх нь сэтгэлд амар шүү дээ!
Энд дарж ороод өөрийн цахим хаягаа бичээд л татаад авчихна даа.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа