

Millward Brown Optimor компаниас эрхлэн гаргадаг Топ-100 BrandZ жагсаалтыг Гүүгл маань 101 тэрбум долларын ашигтайгаар тэргүүлсэн байна. Араас нь манай Билл Гейтс ахын Майкрософт компани оржээ. За тэгээд араас нь Кока-кола, Макдоналдс гээд аваргууд маань жагссан байна.
Уг жагсаалтад мэдээллэснээр бол Топ 10-н брэндийн 5 нь Интернет технологийн салбарынхан байгаа нь сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи хэр хурдацтай хөгжиж байгааг харуулж байнаа гэсэн байна. Мөн энэ үзүүлэлт нь өмнөх жилтэй харьцуулахад мэдээлэл технологийн салбарынхны үнэ цэнэ 2 хувиар өссөн байгааг харуулж байгаа юм. Гүүгл нь интернет дэх зар сурталчилгаа болон хайлтын салбарын 73 хувийг эзэлдэг бөгөөд яг энэ салбар хэр ирээдүйтэй хөгжиж байгааг гүүглийхан маань харуулж чадлаа.
За тэгээд цааш нь дурьдвал Майкрософт брэнд маань 76 тэрбум доллараар үнэлэгдэж 2-т. За тэгээд сүүлийн хэдэн арван жил энэ жагсаалтаас хасагдаж үзээгүй Кока-Кола брэнд маань 67 тэрбум долларын үнэ цэнэтэйгээр 3 дугаарт бичигджээ. IBM ба Макдоналдс нар ганц тэрбум долларын бага үнэ цэнэтэйгээр кола-гийн араас жагслаа. Харин технологийн салбарын бас нэгэн өсч яваа мангас Apple 63 тэрбум долларын үнэ цэнэтэйгээр 6т жагсжээ.
Энд бас нэгэн сонирхолтой зүйл байгаа нь эхний байранд орсон 2 компаний ашиг 25 тэрбум долларын зөрүүтэй байхад тэдний харин хөрөнгөний хэмжээ 2 дахин ялгаатай байх юм аа. Энэ байрнаасаа бүүр эсрэгээрээ Майкрософт 212 тэрбум долларын хөрөнгөтэй байхад Гүүгл 145 тэрбум доллар. Тэгэхээр мэдээллийн технологийн салбар маань бага зардлаар хэрхэн их ашиг хийж болдог вэ гэдгийг энэхүү тоо баримт маань харуулах болов уу. Ингээд уг салбарт хүчээ үзэж байгаа хүмүүстээ бүгдэд нь амжилт хүсье!
No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа