2009/08/18

IBM-ийнхэн биологийн бодис ашиглан шинэ үеийн микрочипийг үйлдвэрлэнэ

Өнгөрсөн долоо хоногийн бүтэнсайн өдөр Nature Nanotechnology гэх сэтгүүл дээр IBM корпораци шинэ үеийн микрочип үйлдвэрлэхдээ хүн төрөлхтөн бидний биеийн хамгаалалтыг үүсгэж байдаг DNA (Deoxyribocnucleic хүчил) гэдэг бодисыг ашиглана гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна. Ер нь микрочип үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний гол зүйл бол аль болохоор жижиг хэмжээтэй, аль болохоор хямд зардалтайгаар үйлдвэрлэх явдал байдаг. Харин хиймэл DNA-аар микрочип үйлдвэрлэж эхэлбэл маш жижигхэн хэмжээтэй, маш их зардал хэмнэсэн микрочипүүд хэрэглээнд гарах гэнэ.
IBM-ийн судалгааны менежер Спайк Нараяаны роитерст өгсөн ярилцлагадаа тэрээр, "Тийм ээ, бид анх удаа биологийн бодисыг хагас дамжуулагчуудыг хийхэд ашиглах гэж байна. Энэ бол хувьсгал. Хэрвээ бид үүнийг хийж бүтээж чадвал, маш өргөн хүрээний үйл ажиллагаатай, илүү өндөр боломжтой төхөөрөмжүүдийг хийж чадна гэсэн үг." гэжээ.
Одоогоор IBM-ийн Almaden судалгааны төв болон Калифорнигийн технологийн сургууль хамтран уг судалгааг явуулж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжиж эхлэх үе хүртэл нэлээдгүй хугацаа хэрэгтэй гэнэ. Тухайлбал, үүнийг дагаад бусад техник хэрэгслүүд бүтцээ өөрчлөх шаардлагатай болно, хүмүүсийн хэрэглээ ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болно. Энэ үйл явцууд хэрэгжих хугацаа мэдээж шууд нэг цаг мөчид тохионо гэж байхгүй.
Ямар ч байсан шинжлэх ухаан маань хөгжих тусмаа, илүү ухаалаг болох тусмаа хүн гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг ухамсарлаж, түүнийг бүрдүүлэгч бодис болоод нэгдлүүд ямар нарийн шинж чанартай, ямар гайхалтай систем гэдгийг мэдэрч эхлээд, одоо тэдгээр ойлголтуудаа өөрийн шинэ нээлтүүддээ ашиглаж эхэлж байгаа билээ. Хамгийн хүчтэй зэвсэг юу вэ гэвэл биологийн зэвсэг, хамгийн хүчтэй, үр нөлөөтэй эм юу вэ гэвэл биологийн бэлдмэлүүд, хамгийн хүчтэй өөрчлөгч, шинэчлэгчид юу вэ гэвэл тэд биологийн бодисын хөгжил байх болно.
За тэгээд энэ технологи үр дүнгээ өгөөд эхэлбэл, электрон бараануудын үнэ даруй 100 биш юм аа гэхэд, 10 дахин буурна гэнэ. Та бидний хэрэглэдэг компьютер, гар утас, систем хөгжим, CD, DVD тоглуулагч зэргийг тийм хямд болно гээд төсөөл дөө. Гэхдээ мэдээж энэ бүхэн тодорхой нэгэн эдийн засгийн болоод улс төрийн хяналтан дор явагдах учраас эрс өөрчлөлтийн хэлбэлзэл тодорхой хэмжээнд хязгаарлагдах биз ээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа