2009/08/20

Microsoft дөнгөж өчигдөрхөн буюу пүрэв гарагийн өглөөний 11 цагт Windows 7-ийнхоо туршилтын хувилбараа гаргахаа зогсоосон байна

Саяхан Windows 7 RC буюу туршилтынх нь хувилбар 5-р сарын 4-нд гарч, нэлээд олон хүмүүст хэрэглэгдэн, тэдний санал зөвлөгөөг авч байсан билээ. Гэхдээ тэд энэ туршилтынхаа хувилбарыг гаргаж байхдаа "бид Windows 7-ийнхоо туршилтын хувилбарыг татаж хэрэглэх боломжийг хүмүүст олгож байгаа ч долоон сарын дундуур татан авалтыг зогсоох болно" гэж мэдэгдэж байсан бөгөөд харин дөнгөж өчигдөр л уг татан авалтыг зогсоох үйлдлээ хийж, хэрэглэгчиддээ мэдэгдэл хийжээ. Microsoft-ийн олон нийттэй харилцах албаныхны мэдээлж байгаагаар, "Пүрэв гаригаас эхлэн Windows 7-ийн туршилтын хувилбарыг татаж авах боломжгүй болох бөгөөд үүний дараа бид 10-сарын 22-нд Windows 7-ийнхоо сүүлийн хувилбарыг гаргаж худалдаалах болно. Туршилтын хувилбарыг хэрэглэж байгаа хүмүүсийн тоо одоогоор 1 саяд хүрээд байгаа бөгөөд үйлдлийн системийн хугацаа нь 2010 оны 3-р сарын 1-нд дуусч, тэр өдрөөс хойш 2 цагийн интервальтайгаар таны компьютер унтрах болно. Харин зарим мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон программ хангамж хөгжүүлэгчид тусгай зөвшөөрлөөр 8-р сарын 6-наас эхлэн Windows 7 RTM буюу эцсийн хувилбарыг татан авч ашиглаж байгаа." гэж мэдэгджээ.
Харин АНУ-д уг шинэхэн үйлдлйн системийн нээлтийн ажиллагаа хэд хэдэн өдөр үргэлжлэн явагдах бөгөөд энэ үеэр энгийн хүмүүст Windows 7-ийнхоо сүүлийн хувилбарыг тараах ажээ. Тухайлбал, Денвер, Маяами, Менаполис хотуудад 9-р сарын 24-нд, Балтимор, Хьюстон, Сэйт Луис зэрэг хотуудад 11-р сарын 9-нд тус тус нээлтүүд болох аж.
Windows 7-ийн туршилтын хувилбарыг татаж авч байсан сайтаар зочилж үзье гэвэл энд дарна уу.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа