
Бидний өмнө нь та бүхэнд мэдээлж байснаар, Apple-тай Microsoft-ынхон iphone-ий программуудынх нь түвшинд өрсөлдөж байгаа гэж байсан билээ. Харин хэдхэн цагийн өмнө нөгөө Microsoft-ийнхон чинь өрсөлдөгчийнхөө өрсөлдөгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулчихаад, одоо хамтарч хийх ажлуудаа төлөвлөөд сууж байна гэнэ.
Microsoft-ийн бизнесийн хэлтсийн ерөнхийлөгч Стивен Елоп болон Nokia-гийн төлөвлөгөөний хэлтсийн ерөнхийлөгч Каи Оистамо нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг ажиллагаанд Nokia компани гар утаснуудаа сайжруулж, Microsoft компани утасны application-үүдийг хөгжүүлэн Apple-тай өрсөлдөх стратегиа боловсруулж байна. Тухайлбал, mobile Office-ийг Nokia загварын гар утаснуудад тааруулж боловсруулах боломжтой гэсэн яриа уг уулзалтын хамгийн гол сэдэв болж байсан байна.
Хавтгай ертөнц дэх хамгийн хүчтэй хөшүүрэг болох өрсөлдөөн гэгч энэ зүйлийн асар өргөн давалгаанд цахим ертөнц маань ямар ч бэхлээсгүйгээр урсан одлоо. Одоо аваргууд өрсөлдөж байна, харин энэ нүргээн дунд жижгүүдийн өрсөлдөөн үл мэдэгдэм боловч чичиргээн нь хэзээ нэгэн цагт давалгаа болж, бидний төсөөлж ч чадахгүй байгаа тэрхүү "ирээдүй" ертөнцийг бүтээх биз ээ.
Nokia ulam unetei boloh yum bna daa. Microsoft programiinhaa uniig shingeej l taaraa
ReplyDeleteТэгж бодож болох талтай л даа. Гэхдээ үнэгүй програм хийдэг хэсэг бүлэг, бүлгээс илүү нийгэм үүсчихсэн байхад Microsoft-ийнхон ганцаараа даварч чадахгүй байлгүй дээ. Утас нь үнэтэй болчихвол Nokia гар утаснуудын борлуулалт болоод хэрэглэгчид тодорхой хэмжээнд багасах байх. Nokia үүнийг тодорхой хэмжээнд хязгаарлах нь гарцаагүй. Мэдээж бусад өрсөлдөгч програмууд ч гараад ирэх байх л даа. Глобаль дэлхий дээрх өрсөлдөөн үнэхээр шударга бөгөөд хүчтэй байдаг байх. Манайх шиг л биш байгаасай гэж бодож байна даа.
ReplyDeleteМагадгүй Microsoft өөрийн Mobile Office-оо олон хүмүүст хэрэглүүлж хэвшүүлэх стратегийг баримталж байгаа байх л даа. Ерөнхийдөө өөрийн нэр хүндийг унагахгүй авч үлдэх арга нь ч байж мэднэ. Өнөө үед томуудад ч, жижгүүдэд ч удаан нэг хэвэндээ оршин байхад тун хэцүү цаг болсон дог оо.
ReplyDelete