2009/08/12

Google .vs. Bing



Та бид интернетийн ертөнцөөр аялж эхэлсэн цагаасаа л Google.com-той нягт найзалсаар ирсэн билээ. Тэдний хайлтын систем анх үнэхээр болхи байсан. Зөвхөн холбоотой үгсээр хайдаг, файлын төрлөөр хайдаггүй, хайлтын үр дүн тийм ч оновчтой гарч ирдэггүй г.м. Харин өнөөдөр тэд дэлхийн шилдэг брэнд болтлоо хөгжиж чадаад байгаа талаар бид өмнө мэдээллэсэн билээ. Тэгвэл бид одоо цоо шинээр мэндлээд байгаа Bing.com хайлтын системийг танилцуулж байна. Microsoft корпорациас бидэнд шинээр санал болгож байгаа энэхүү хайлтын систем нь Google.com-ийг бут цохихоор тулаандаа бэлэн болоод байгаа ажээ. Урьд нь Microsoft компани маань MSN, Live search гээд хайлтын системээ гаргаж байсан. Бизнесийн жам ёсоор эдгээр бүтээгдэхүүнүүдийн амьдралын мөчлөг дуусаад одоо дараагийн бүтээгдэхүүнээ та бидэнд санал болгоод байгаа нь энэ биз ээ.

Нэлээд хэд хоног хэрэглэж үзэхэд энэ сайтад Гүүглээс илүү зүйлүүд байгаа ч мөн сул талууд ч цөөнгүй ажиглагдлаа. Ерөнхийдөө загварын хувьд бол үнэхээр тасархай, илүү дутуу зар сурталчилгаа байхгүй хэрнээ уйтгартай гүүглийн цагаан дэлгэц угтахгүй. Мэдээллээ ангилж харахад илүү амар. Ердөө зүүн талын товчлуур дээгүүр дарахад мэдээлэл нь эх үүсвэр, дүрсний чанар, бичлэгийн урт богиноор ангилагдаад гараад ирнэ. Гэхдээ зарим хэрэглэгчдийн хэлж байгаагаар үр дүн нь Гүүглийг хэзээ ч гүйцэж чадахгүй. Яаж ч хөгжүүлээд Гүүглийг ойрын 10-н жилдээ гүйцэхгүйдээ гэсэн байх юм.Ингээд шинэхэн хайлтын системээ та бүхэн өөрийн биеэр орон туршиж үзээрэй.
www.bing.com
Эдгээрийг харьцуулж үздэг сайт хүртэл нээгджээ. Энд дарж ороод шууд харьцуулалт хийж үзнэ үү.
Та бүхэнд мөн бусад хайлтын системүүдийг хэрэг болж болох юм хэмээн үлдээе!
www.ask.com
www.altavista.com
www.yahoo.com

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа