Мэдээлэл технологи болон мэдээ мэдээллээс хоцрохгүй явахыг хүссэн хүмүүст манай сайт зориулагдсан юм.
Хэдхэн жилийн өмнө ордог хэдхэн сайттай байсан монголчууд одоо маш олон мэдээллийн эх сурвалж сайтуудтай болжээ. Сонин сэтгүүл телевизээс өгсүүлээд мэдээлэл түгээгч бүхий л байгууллагууд өөрийн гэсэн интернэт орон зайтай болж түүгээрээ мэдээлэл түгээж, бичдэг ярьдаг болгон нь блог гэгчийг хөтөлж, цөөн үгээр бодлоо илэрхийлдэг нь twitter (140 тэмдэгт -д багтаж мэдээлэл оруулдаг) гэгчийг хөтөлж хөгшчүүл нь сонин уншиж, залуучууд нь интернэт ухдаг болсон цаг. Гэвч энэ олон мэдээллийн сувгаас өөрт хэрэгтэйгээ олно гэдэг л хэцүү болж байна даа. Өглөө ажил дээрээ ирээд 30 минут интернэтийн шинэ мэдээлэл үзчээд ажлаа хийдэг байсан миний бие одоо өдөржингөө суугаад ч монголын сайтуудын мэдээллийг үзэж дуусахаа байжээ.
Тэгвэл над шиг мэдээлэл хайгч таны асуудлыг манай сайт жаахан ч гэсэн шийдэх гэж оролдож байгаагаа хэлмээр байна.
Мэдээллийн сезон вэб сайт нь мэдээллийн 40 гаран эх сурвалжаас мэдээлийг хүлээн авч шүүн таньд хүргэж байна. Цаашид энэ тоо өснө. Энд портал сайтууд болон блогчдын сайтууд орно. Ингэж бид өөрсдөндөө зовлон хурааж бусдын зовлонг нимгэлж байна.
Hi. Танай мэдээллийг шимтэн уншдаг хэрэглэгчийн хувьд та бүхэнд талархасаар ирсэн. Ирсэн гэдэг маань учиртай, учир нь цаашид танай сайтыг унших тусам та бүхэнд зовлон нэмж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр болоод л тэр.
ReplyDelete"Ингэж бид өөрсдөндөө зовлон хурааж бусдын зовлонг нимгэлж байна." гэсэн ганцхан өгүүлбэр надад тийм сэтгэгдлийг төрүүлсэн юм. Угтаа бол "Ингэснээр бид та бүхний цагийг хэмнэж таны мэдээллийн хэрэгцээг илүү сайтар хангаж ажиллах болно." гэсэн утгатай бичсэн бол илүү маркетингтай post болох байлаа.
Хүний зовлонгоор жаргах ч тийм хүсэхээр зүйл биш байхаа.
Хэ хэ. Бидний зовоод тарчлаад байх ч юу байхав Гэхдээ таны саналыг хүлээж авлаа. Иймэрхүү хуусхан зүйл бичсэндээ хүлцэл өчьё.
ReplyDeleteТөрөлх Монгол хэлээ, төгс сайхан эзэмшээгүйдээ, түүхээ сайн мэдэхгүй ч, түүчээ аван хэлэлцэж байгаадаа, бичигч бид хааяа битүүхэндээ ичдэг ч гэлээ, бийр цаас бариагүйдээ бит-д заримдаа талархдаг...
ReplyDelete