Internet explorer 8 гэдэг хувилбарыг дагалдаж гарч ирсэн бас нэг шинэлэг зүйл. Монголчууд ихэнхдээ Firefox ашигладаг болохоор энэхүү зүйлийг мэдэхгүй байгаа байх.
Магадгүй таньд ямар нэг сайтын байнга орж үздэг хэсэг байгаа байх. Вальютын ханш ч юмуу, эсвэл ямар нэг мэдээний сайтын онцлох мэдээ ч юмуу. Тэгвэл энэ зүйл таньд тэр боломжийг өгнө.
Web slice гэж юу вэ?
Та вэб сайтыг бүтнээр нь bookmark хийдэг байсан бол одоо хэсэг бүрээр нь хадгалж дараа нь тэрхүү хэсгийг нь тухайн вэбрүү нь оролгүйгээр өөрчлөлтийг нь үзэх боломжийг нь webslice гэж нэрлээд байгаа юм. Жишээлбэл та вальютын ханш байнга хардаг байвал тэр хэсгээс webslice аар хадгалаад дараа нь browser -ынхаа bookmark хийсэн хэсэг дээр дарахад л шинэчлэгдсэн хэлбэрээрээ харагдана гэсэн үг юм.
Мэдээж тухайн вэб нь webslice дэмжих api функцээр нь хангагдсан байх ёстой. Харамсалтай нь одоогоор манай вэбүүдээс нэг ч вэб энэхүү зүйлийг хэрэгжүүлээгүй байгаа билээ. Харин та гадаадын webslice дэмждэг сайтуудыг үзэж энэхүү зүйлийг туршиж үзмээр байвал энд дарж орж үзээрэй.
Ганцхан Internet explorer 8 л ингэх юм байна гэж ойлгож болохгүй. Firefox аль хэдийнэ webslice дэмждэг addon хийчихсэн. Энд дарж firefox дээрээ татаж аваарай.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа