Та компьютераа форматласны дараа таны компьютер дуу нь гарахгүй эсвэл дүрс нь барзайгаад, Usb нь удаан ажиллаад зарим external hard-ийг танихгүй гэх мэт асуудалтай тулгардаг биз дээ. Гэтэл нөгөө driver disk нь байхгүй, олдохгүй байвал хэдэн хоног интернет ухах хэрэг гардаг. Монголд ялангуяа driver-гүй компьютер хаа сайгүй байдаг. Тэгвэл та driver хайж цагаа гарздах хэрэггүй боллоо. Ганц программ татаж аваад, түүгээрээ одоо компьютертаа суулгачихсан байгаа бүх driver-уудыг хадгалж аваад форматласны дараа нөгөө хадгалсан driver-аа суулгаж болох боллоо. Энэхүү программ нь таны компьютерт суулгачихсан байгаа бүхий л driver-ийг программ байдлаар хадгалаад өгчих учир дараа нь суулгахад ямар ч асуудал гарахгүй. Windows-ийн бүхий л орчинд ажиллах бөгөөд мэдээж үнэгүй программ. За тэгээд хүний компьютер форматлаж өгчихөөд сүүлд нь driver-ийг нь олох гэж махаа зулгаах ямар ч хэрэггүй боллоо шүү дээ сезончидоо.
Тэгэхээр хэрхэн ажиллах вэ гэвэл эхлээд бүх driver-уудыг хайлгаад, гарч ирсэн driver-уудаас хадгалах хэрэгтэйгээ сонгоод хадгал гэдгийг дараад, хадгалах газраа заагаад өгчих хэрэгтэй. Ингээд л бүх зүйл ok.
Тэр ямар нэртэй про юм бэ?
ReplyDeleteene medeelliig togloj oruulsan yumu tegeed ter programiig chin haanaas tatah we, ene blog dere tawichihlda, daraa orj tataj away
ReplyDeletethanks