2009/11/08

Vista-тай 2 компьютерийг wireless сүлжээ ашиглаж холбох арга.

Зиак би саяхан нэг найзтайгаа холбогдож Dota тоглох гээд сүлжээний утасгүй болохоор холбож чадахгүй ихэд уйтгарлаж суулаа. Гэтэл гэнэт Vista-д их сайхан холбогдох арга байдгийг олж мэдлээ. Гэхдээ бас Vista, XP 2-ийг ч холбож болдог юм байна лээ. Гол нь 2 компьютер нь wireless-тай байхад л болно. Тэгээд толгой компьютер нь Vista-гаа болгож тохиргоо хийх хэрэгтэй. Ингэж холбогдчихоод интернетээ ч хуваан хэрэглэж, файлаа ч шейрлэх боломжтой.
Ер нь бол компьютерийг хооронд нь холбоход заавал сүлжээний утас, роутер сүлжээний төхөөрөмж хэрэг болдог шүү дээ. Тэгвэл энэ аргаар таны компьютер wireless сүлжээ цацдаг төхөөрөмж болж хувирах юм. Ингэснээр та заавал сүлжээний төхөөрөмж тавьж, эсвэл гарч сүлжээний утас худалдан авч зардал гаргах хэрэггүй болох юм.
Тэгэхээр яаж гэдгийг зургаар, дээрээс нь тайлбарлаад бичье.
1. Баруун доод буланд байдаг 2 компьютерийн зураг дээр mouse2-оо дараад Network and Sharing center-ийг дарна.

2. Зүүн талын менюд байгаа Setup a connection or network-ийг сонгоно.
vista 2 vista connection by [zoogii] step 2
3. Set up a wireless ad hoc (computer-to-computer) network гэснийг сонгоод next дарна.
vista 2 vista connection by [zoogii] step 3
4. Нэг цонх гарч ирэх бөгөөд “An ad hoc network (sometimes called a computer-to-computer network) is a temporary network used for sharing files, presentations, or an Internet connection among multiple computers and devices. Computers and devices in ad hoc networks must be within 30 feet of each other. If you’re currently connected to a wireless network, you might be disconnected when you set up this network.” гэсэн бичиг гарч ирэхэд next дарна.
5. За тэгээд дараа нь гарч ирэх цонхонд шинээр үүсэх сүлжээнийхаа мэдээллийг оруулна. Network name дээр zoogii-sezon-network гэж бичээд security key-ийг нь 12345 гэж би өглөө. Save this network гэдгийг чагталснаар энэхүү холболтоо хадгалж болох бөгөөд чагтлахгүй бол restart хийсний дараа ахин энэхүү холболтоо хийх хэрэгтэй болно.
vista 2 vista connection by [zoogii] step 4
6. ингээд хэсэг хугацааны дараа сүлжээ үүссэн талаар мэдээлэл гарч ирэх бөгөөд интернетээ хуваалцахыг хүсч байвал Turn on Internet connection sharing гэснийг дараад л болоо.
vista 2 vista connection by [zoogii] step 5
За ингээд толгой компьютер дээр хийх тохиргоо ингээд л болоо. одоо харин нөгөө компьютер дээрээ wireless network-ийг нь хайлгахад zoogii-sezon-network гэсэн сүлжээ гарч ирэх бөгөөд орохдоо 12345 гэсэн пасспортоо хийгээд холбогдоно. гэхдээ энд нэг юм анхаарахад энэхүү сүлжээ нь 30 feet (9 метр)дотор л үйлчлэх бөгөөд түүнээс хол бол сүлжээ нь гарч ирэхгүйг анхаарна уу. Ингээд 2 компьютераа холбоод үзэлцээд байж дээ.

3 comments:

  1. Anonymous11/09/2009

    Япончууд зэсний ер нь метал орцгүй хуванцар цахилгаан дамжуулах утас гэлүү гаргасан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олоод тавибал би их баярлахаас гадна хүмүүст их сонирхолтой байх болно гэж бодож байна.

    ReplyDelete
  2. Anonymous12/16/2009

    XP, Vista zereg uildliin system deer suljeen deh computer-uudad file share hiihed zaaval suljeenii utsaar holbogdson bh shaardlagatai bsn bol Windows 7-n beta huvilbar deer 2 computer 2uulaa Windows 7-toi l bol wireless-r file-aa share hiideg yum bilee. Deerhi shig eldev tohirgoo hiih shaardlagagui, bas zaaval 30 feet gsn hureend hyazgaarlagdahgui, tuhain hereglegchiin holbogdson wireless router-n huchin chadal ni hedii her hol oron zaig hamrana tuugeer hemjigddeg yum bilee. Ene davuu tal ni Windows 7-n final version-d hadgalagdsan uldsen bolov uu? Tgsn l gj naidaj bn. Odoogoor final version-g ni hereglehgui bga blhr sain medehgui bn.

    ReplyDelete
  3. windows7-d ch yalgaagui yag iim argaar holbogdoj bolno.

    ReplyDelete

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа