
Microsoft Security Essentials
Энэхүү програм маань Microsoft компаниас хөгжүүлдэг үнэгүй програм юм. Компьютер бага ачаалалдаг бөгөөд суулгахад ч хялбар. Update-ээ өөрөө автоматаар татдаг. Хэрэглэгчийг залхаасан олон бичиг сачиг гарч ирэхгүй зүгээр л чимээгүй ажлаа хийж мэддэг нөхөрдөө. Энэхүү antivirus-ийн сүүлийн хувилбар нь энэ 9-н сард гарсан. Эндээс татаад аваарай.

AVG antivirus free edition 9.0
За манайд AVG-г мэдэхгүй хүн гэж байхгүй байлгүйдээ. Ерөнхийдөө хэрэглэгчдэд маш ойлгомжтой interface-тэй. Гэхдээ үнэгүй учраас зөвхөн antivirus, antispware л суусан. бусад олон функц нь зөвхөн үнэтэй хувилбартаа л байдаг.

За тэгээд AVG сонгосон хүмүүс нь эндээс татаад аваарай.
Avira AntiVir Personal – Free Antivirus
Avira бол эдгээр дундаа хамгийн шилдэг нь байх. Хэрэглэгчдээс нэлээдгүй өндөр үнэлэлт авдаг. Вирус хайж устгахдаа маш хурдан байдаг учраас хүмүүс дуртай байдаг.Мэдээж antivirus, antispyware цугтаа ирнэ. тиймээс та үүнийг суулгангуутаа л компьютераа бүрэн scan хийлгэх хэрэгтэй. Таньд бараг саад болохгүй дээ. За тэгээд avira-г сонгосон хүмүүс нь эндээс татаад аваарай.

No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Танд баярлалаа